메뉴 건너뛰기


Зураг
Астана. /КАЗИНФОРМ/. Байгуулагдсан цагаасаа хойш 12 жилийн хугацаанд Twitter анх удаа цэвэр ашигтай ажиллажээ. Нийгмийн сүлжээний хэрэгслүүдийн нэг хэлбэр болох Twitter нь 2016 онд 167 сая ам.долларын алдагдалтай ажилласан бол 2017 оны дөрөвдүгээр улиралд 91.1 сая ам.долларын ашиг олсон байна. Twitter-ийн өнгөрөгч жилийн үйл ажиллагааны тайланд ийнхүү дурдсаныг ТАСС агентлаг мэдээлэв.
 
Тwitter компанийн тус улирлын орлого нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулбал 2%-иар өсөж 732 сая ам.долларт хүрсэн бөгөөд үүнээс зар сурталчилгаанаас олсон орлого 1%-иар өсөж 644 сая ам.доллар, бусад орлого 10%-иар өсөж 87 сая ам.доллар болсон байна.
 
2017 оны дөрөвдүгээр улиралд Twitter нь 330 сая хэрэглэгчтэй болж, хэрэглэгчдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 4%-иар өсчээ.
 
Нягтлан бодох бүртгэлийн ерөнхий зарчмаар хийсэн тооцооллоор Twitter-ийн 2017 оны нийт алдагдал 108 сая ам.долларт хүрсэн нь 2016 оныхоос дөрөв дахин буурсан үзүүлэлт ба орлого нь 2,4 тэрбум долларт хүрсэн нь 3%-иар буурсныг илтгэж байна.
 
Пүрэв гарагийн арилжааны мэдээллээс үзэхэд, тухайн өдөр тайлангаа нийтэд ил болгосноос хойш Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр Twitter-ийн хувьцаа 26%-иар өсчээ. Twitter-ийн тухайн жилийн зах зээлийн үнэлгээ 44%-иар өсөж 18.75 тэрбум ам.доллар болсон байна.
 Б.Амарсайхан
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
29 Samsung анхны “5G” ухаалаг гар утсаа худалдаанд гаргана file МИX 2019.04.01 82
28 Самсунг компани Galaxy S10 загварынхаа хэд хэдэн хувилбарыг танилцууллаа file МИX 2019.02.22 99
27 Самсунг эвхдэг гар утсаа хоёр сарын дараа танилцуулна гэлээ file МИX 2018.09.11 445
26 Самсунг “хагардаггүй” OLED дэлгэцэндээ сертификат авлаа file МИX 2018.08.07 344
» TWITTER АНХ УДАА АШИГТАЙ АЖИЛЛАЛАА МИX 2018.02.12 1135
24 Өмнөд Солонгос улс нь 2019 онд бүх нийтээрээ 5G интернэт хэрэглэдэг дэлхийн анхны орон болох гэж байгаа билээ. file МИX 2017.11.20 2849
23 "Google Korea" компанийг Өмнөд Солонгос улсын засгийн газраас олгосон 1 сая 200 мянган воны санхүүжилтийн зарцуулалтыг ил болгохыг шаарджээ МИX 2017.11.13 1770
22 Солонгос Улс 2019 он гэхэд бүх нийтээрээ интернэтийн 5G хурдыг хэрэглэх ажээ [1] file МИX 2017.06.22 11347
21 “Galaxy Note 7”Шинэчлэн сайжруулсан -г дэлхийн зах зээлд гаргана file МИX 2017.03.28 4380
20 Хятадын ухаалаг утас Оросын зах зээлд давамгайлж эхэллээ МИX 2017.03.13 6907
19 Дэлхийн хамгийн өндөр хурдтай Wifi хаана байдаг вэ? file МИX 2017.03.08 15171
18 Nokia 3310 гар утас шинээр мэндэллээ. file МИX 2017.03.01 4826
17 "Galaxy S8"-ыг ирэх сарын сүүлчээр худалдаанд гаргана МИX 2017.03.01 3018
16 Galaxy S8-ын талаарх таамаглалууд file МИX 2017.01.26 3188
15 Galaxy Note 7 шатаж дэлбэрсэн нь батарейтай холбоотой болохыг тогтоожээ file МИX 2017.01.23 2315
14 “Google” компани 2017 он гэхэд зөвхөн сэргээгдэх эрчим хүч ашигладаг болно МИX 2017.01.06 2385
13 "Note 7”-гоос үл хамааран "Samsung"-ийн ашиг эрс өсчээ file МИX 2017.01.06 2242
12 “YouTube”, “Facebook”, “Twitter”, “Microsoft” компаниуд хамтран ажиллана МИX 2016.12.06 2401
11 “IPHONE” ХЭРЭГЛЭДЭГ ХҮМҮҮС ИЛҮҮ УХАМСАРТАЙ БАЙДАГ “iPhone” хэрэглэдэг хүмүүс илүү ухамсартай байдаг МИX 2016.12.02 2336
10 “Facebook” хуурамч мэдээлэлтэй тэмцэнэ file МИX 2016.11.14 2622