메뉴 건너뛰기


ВАШИНГТОН./The Guardian/. Ухаалаг гар утас үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Өмнөд Солонгосын “Samsung” корпорацийн ээлжит шинэ бүтээгдэхүүн болох GalaxyS8 гар утас удахгүй худалдаанд гарах нь ээ. Энэ бүтээгдэхүүн өмнөх загваруудаас юугаараа онцлог байх бол?

Дэлгэц

Galaxy S8-ыг дэлгэцийн хувьд 5 болон 6 инч гэсэн хоёр өөр хэмжээтэйгээр гаргах бололтой. Энэ нь өмнөх загвар болох Galaxy S7 (5.1 инч) болон S7 Edge-тэй (5.5 инч) дэлгэцийн хэмжээгээрээ бараг адилхан гэсэн үг.

Galaxy S8 нь 5.7 болон 6.2 инч, мөн 5.7 болон 6.2 инч гэсэн хоёр өөр хэмжээтэй дэлгэцтэйгээр худалдаанд гарч магадгүй байгаа аж. 

Загвар

Galaxy S8 нь дэлгэцийн хэмжээний хувьд Galaxy S7-той адилхан байх боловч ерөнхий хэмжээний хувьд арай жижиг байж мадагүй.

“Samsung”-ийнхан дээд болон доод хүрээний хэмжээг багасгаж, нүүрэн хэсэгт дэлгэцний хамрах хүрээг тэлж өгөх бололтой. Дээд болон доод хүрээг нарийсгаснаар “Samsung” өөрийнхөө логог байрлуулах зайгүй болсон гэсэн үг.

Мөн дээд болон доод хүрээг нарийсган хурууны хээ танигчийг утасны ард тал руу шилжүүлсэн байж болох юм гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Энэ танигч нь өмнөх загваруудын нүүрний  доод хэсэгт байдаг юм.

Камер

Galaxy S8 нь камерын хувьд Galaxy S7-гоос зургийн чанар, гэрлийн үзүүлэлт болон ерөнхий хурдаараа арай илүү байх төлөвтэй.

Iris scanner буюу утасны түгжээг нүдээрээ тайлах мэдрэгч

Galaxy S8 нь Galaxy Note 7-той адилхан Iris scanner буюу утасны түгжээг нүдээрээ тайлах мэдрэгчтэй байх бололтой.

Мөн энэ гар утсанд субъектыг таних өөр хувилбарыг суулгасан байж болох юм. Тодруулбал, шинээр зохион бүтээж буй машин техник болон компьютерын программ хангамжинд сүүлийн үед суурилуулах болсон “artificial intelligence” буюу хиймэл оюун ухаант “Bixby”-г Galaxy S8-д суулгаж магадгүй гэж салбарын шинжээчид таамаглаж байна.

Утасгүй чихэвч!

Өнгөрсөн онд Америкийн “Apple” компани  iPhone 7/7s  загварын ухаалаг гар утаснуудынхаа чихэвчний оролтыг байхгүй болгож, оронд нь утасгүй чихэвч бий болгосон билээ.

Galaxy S8-ын хоёр загварын хувьд чихэвчний оролттой гэдгээрээ iPhone7/7s -ээс ялгарах аж.

Дээрх бүх мэдээлэл нь таамаг төдий юм. “Samsung” корпораци гуравдугаар сарын сүүлчээр Galaxy S8-ыг худалдаанд гаргана гэсэн мэдээлэл бий. Тухайн өдөр бүх зүйл нийтэд ил болно.

Г.Доржханд

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
29 Samsung анхны “5G” ухаалаг гар утсаа худалдаанд гаргана file МИX 2019.04.01 82
28 Самсунг компани Galaxy S10 загварынхаа хэд хэдэн хувилбарыг танилцууллаа file МИX 2019.02.22 99
27 Самсунг эвхдэг гар утсаа хоёр сарын дараа танилцуулна гэлээ file МИX 2018.09.11 445
26 Самсунг “хагардаггүй” OLED дэлгэцэндээ сертификат авлаа file МИX 2018.08.07 344
25 TWITTER АНХ УДАА АШИГТАЙ АЖИЛЛАЛАА МИX 2018.02.12 1135
24 Өмнөд Солонгос улс нь 2019 онд бүх нийтээрээ 5G интернэт хэрэглэдэг дэлхийн анхны орон болох гэж байгаа билээ. file МИX 2017.11.20 2849
23 "Google Korea" компанийг Өмнөд Солонгос улсын засгийн газраас олгосон 1 сая 200 мянган воны санхүүжилтийн зарцуулалтыг ил болгохыг шаарджээ МИX 2017.11.13 1767
22 Солонгос Улс 2019 он гэхэд бүх нийтээрээ интернэтийн 5G хурдыг хэрэглэх ажээ [1] file МИX 2017.06.22 11347
21 “Galaxy Note 7”Шинэчлэн сайжруулсан -г дэлхийн зах зээлд гаргана file МИX 2017.03.28 4380
20 Хятадын ухаалаг утас Оросын зах зээлд давамгайлж эхэллээ МИX 2017.03.13 6907
19 Дэлхийн хамгийн өндөр хурдтай Wifi хаана байдаг вэ? file МИX 2017.03.08 15171
18 Nokia 3310 гар утас шинээр мэндэллээ. file МИX 2017.03.01 4826
17 "Galaxy S8"-ыг ирэх сарын сүүлчээр худалдаанд гаргана МИX 2017.03.01 3018
» Galaxy S8-ын талаарх таамаглалууд file МИX 2017.01.26 3188
15 Galaxy Note 7 шатаж дэлбэрсэн нь батарейтай холбоотой болохыг тогтоожээ file МИX 2017.01.23 2315
14 “Google” компани 2017 он гэхэд зөвхөн сэргээгдэх эрчим хүч ашигладаг болно МИX 2017.01.06 2385
13 "Note 7”-гоос үл хамааран "Samsung"-ийн ашиг эрс өсчээ file МИX 2017.01.06 2242
12 “YouTube”, “Facebook”, “Twitter”, “Microsoft” компаниуд хамтран ажиллана МИX 2016.12.06 2401
11 “IPHONE” ХЭРЭГЛЭДЭГ ХҮМҮҮС ИЛҮҮ УХАМСАРТАЙ БАЙДАГ “iPhone” хэрэглэдэг хүмүүс илүү ухамсартай байдаг МИX 2016.12.02 2336
10 “Facebook” хуурамч мэдээлэлтэй тэмцэнэ file МИX 2016.11.14 2622