메뉴 건너뛰기


Эрх бүхий байгууллагаас галын аюултай гэсэн дүгнэлт гарсны дараа зах зээлээс татаж аваад байсан “Galaxy Note 7” ухаалаг гар утсыг шинэчлэн сайжруулж зах зээлд гаргана гэж “Samsung” компанийн удирдлага даваа гарагт мэдэгдлээ.

galaxy.jpg

"Note 7"-г өнгөрсөн оны 8 дугаар сард хэрэглэгчдэд танилцуулаад удаагүй байх үед уг гар утас шатах эрсдэлтэй гэдэг нь тодорхой болсон бөгөөд энэ нь утасны зай хураагуурыг үйлдвэрлэхэд асуудал үүссэнтэй холбоотой болохыг тогтоосон билээ. Зах зээлд гаргаснаас ердөө хоёрхон сарын дараа ийм загварын бүх гар утсыг дэлхийн зах зээлээс эргүүлэн татсан бөгөөд эдгээр гар утаснуудыг бүгдийг нь устгана, засч сайжруулан худалдахгүй гэж "Samsung" мэдэгдэж байсан юм.

Гэтэл одоо тус компани шинэчлэн сайжруулсан “Note 7”-г зах зээлд гаргахаар засгийн газрын эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлийг хүлээж байгаа бололтой.

“Samsung”  компани мэдэгдэлдээ “Шинэчлэн сайжруулсан “Galaxy Note 7”-ын тухайд гэвэл хэрэглээнд гарах эсэх нь эрх бүхий байгууллагууд болон борлуулагчидтай зөвлөлдөн орон нутгийн хэрэгцээг харгалзан үзсэний дараа тодорхой болно. Аль зах зээлд гаргах болон хэзээ гаргах вэ гэдгийг тухайн үед нь тогтооно” гэж дурдсан байна.

Энэ бол уг утсыг дахин эргэлтэнд оруулах ерөнхий стратегийн нэгээхэн хэсэг хэмээн “Samsung” мэдэгджээ. Эргүүлэн татаж авсан гар утасны дахин ашиглаж болох эд ангиудыг салган авах, байгаль орчинд ээлтэй аргаар утаснаас зэс, никель, алт, мөнгө зэрэг үнэт металлыг ялган авахаар төлөвлөж байгаа аж. 

Тус компани өөрийн хамгийн шинэ, шилдэг бүтээгдэхүүн болох "Galaxy S8" ухаалаг гар утсаа Нью-Йорк хотод болох арга хэмжээний үеэр танилцуулахаас хоёр хоногийн өмнө дээрх мэдэгдлийг хийлээ.

“Galaxy S8” нь “Note 7” –г гаргасны дараа тус компанийн танилцуулах гэж буй анхны утас бөгөөд хэрэглэгчдийн итгэлийг эргүүлэн олж авахын тулд хэрэглэгчдэд хандсан сурталчилгааны ажилдаа тус компани шамдан ороод байгаа юм.

"Note-7"-гийн “сүйрэл” Samsung компанид ойролцоогоор 5.5 тэрбум долларын алдагдал учруулсан ажээ.

Х.Сарнай

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
29 Samsung анхны “5G” ухаалаг гар утсаа худалдаанд гаргана file МИX 2019.04.01 82
28 Самсунг компани Galaxy S10 загварынхаа хэд хэдэн хувилбарыг танилцууллаа file МИX 2019.02.22 99
27 Самсунг эвхдэг гар утсаа хоёр сарын дараа танилцуулна гэлээ file МИX 2018.09.11 445
26 Самсунг “хагардаггүй” OLED дэлгэцэндээ сертификат авлаа file МИX 2018.08.07 344
25 TWITTER АНХ УДАА АШИГТАЙ АЖИЛЛАЛАА МИX 2018.02.12 1135
24 Өмнөд Солонгос улс нь 2019 онд бүх нийтээрээ 5G интернэт хэрэглэдэг дэлхийн анхны орон болох гэж байгаа билээ. file МИX 2017.11.20 2849
23 "Google Korea" компанийг Өмнөд Солонгос улсын засгийн газраас олгосон 1 сая 200 мянган воны санхүүжилтийн зарцуулалтыг ил болгохыг шаарджээ МИX 2017.11.13 1770
22 Солонгос Улс 2019 он гэхэд бүх нийтээрээ интернэтийн 5G хурдыг хэрэглэх ажээ [1] file МИX 2017.06.22 11347
» “Galaxy Note 7”Шинэчлэн сайжруулсан -г дэлхийн зах зээлд гаргана file МИX 2017.03.28 4380
20 Хятадын ухаалаг утас Оросын зах зээлд давамгайлж эхэллээ МИX 2017.03.13 6907
19 Дэлхийн хамгийн өндөр хурдтай Wifi хаана байдаг вэ? file МИX 2017.03.08 15171
18 Nokia 3310 гар утас шинээр мэндэллээ. file МИX 2017.03.01 4826
17 "Galaxy S8"-ыг ирэх сарын сүүлчээр худалдаанд гаргана МИX 2017.03.01 3018
16 Galaxy S8-ын талаарх таамаглалууд file МИX 2017.01.26 3188
15 Galaxy Note 7 шатаж дэлбэрсэн нь батарейтай холбоотой болохыг тогтоожээ file МИX 2017.01.23 2315
14 “Google” компани 2017 он гэхэд зөвхөн сэргээгдэх эрчим хүч ашигладаг болно МИX 2017.01.06 2385
13 "Note 7”-гоос үл хамааран "Samsung"-ийн ашиг эрс өсчээ file МИX 2017.01.06 2242
12 “YouTube”, “Facebook”, “Twitter”, “Microsoft” компаниуд хамтран ажиллана МИX 2016.12.06 2401
11 “IPHONE” ХЭРЭГЛЭДЭГ ХҮМҮҮС ИЛҮҮ УХАМСАРТАЙ БАЙДАГ “iPhone” хэрэглэдэг хүмүүс илүү ухамсартай байдаг МИX 2016.12.02 2336
10 “Facebook” хуурамч мэдээлэлтэй тэмцэнэ file МИX 2016.11.14 2622