Шинжээчдийн мэдээлснээр усан онгоцны аюулгүй байдлыг хангасан багийн гишүүд зохион байгуулалт тун муу байсан бөгөөд маш их эмх замбараагүй байдал бий болж хүмүүс олноороо өрөөнүүдэд түгжигдэж улмаар гарч чадалгүй удсан гэх мэдээлэл байгаа юм. Түүнчлэн онгоц живж байхад дөнгөж аврах завиа буулгаж эхэлсэн нь тогтоогдсон байна.
Мөн ослын шалтгааныг мөрдөж байгаа байцаагчдын мэдээллэснээр “Севол” усан онгоц ачааны хүнд хэсгээрээ хад, чулуу мөргөсөн эсвэл огцом эргэлт хийсэн байх магадлал өндөр байгаа гэнэ. Гэхдээ энэ нь эцсийн дүгнэлт биш бөгөөд ослын шалтгаан одоо хэр тодорхойгүй байгаа аж. Одоогоор 26 хүн амиа алдсан нь тодорхой байгаа ба үлдсэн 300-гаад хүн эсэн мэнд байх магадлал бараг үлдээгүй гэж үзэж байна. Эрлийн ажиллагааг үргэлжлүүлэхэд цаг агаарын бэрхшээл их байгаа бөгөөд гэсэн ч цаг алдалгүй эрлээ үргэлжлүүлсээр байгаа ажээ.
Одоо яаралтай усан онгоц руу агаар шахаж
байгаа ба энэ нь нэг талаар амьд үлдсэн хүн байгаа бол туслах
нөгөөтэйгүүр усан онгоцыг хөвүүлж усны мандал дээр гаргаж ирэх
зорилготой гэнэ.