Хоёр Солонгосын цэргүүд 10 минутын турш буудалцжээ
2014.10.20 15:09
Умард
Өмнөд Солонгосын хил дээр өнгөрсөн ням гарагт хоёр талын цэргийн албан
хаагчид 10 минутын турш буудалцсан байна. Солонгосын хойгийг хоёр
хуваадаг цэрэггүй бүсийн орчимд БНАСАУ-ын армийн цэргүүд Өмнөд
Солонгосын хилийн цэргийн пост руу эхэлж гал нээсэн учраас өмнөдийн тал
хариу гал нээсэн хэмээн БНСУ-ын Засгийн газар мэдэгджээ. АР агентлагийн мэдээгээр бол Өмнөдийн талаас хүн хүчний хохирол гараагүй, харин Умардын талд ямар хохирол учирсан талаар мэдээлэл байхгүй гэнэ.



