Солонгос Ким Чен Уны талаарх ухуулах хуудас илгээжээ
2016.05.30 13:41
Өмнөд Солонгосын тусгаар тогтнолд үргэлж заналхийлдэг Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны талаарх ухуулах хуудсыг өчигдөр 13.00 цагийн орчимд хил давуулсан талаар “www.yonhapnews.co.kr” мэдээллээ. Өмнөдийн иргэд Ким Чен Уны улс төрийн бодлогыг шүүмжилсэн 10 мянган ширхэг ухуулах хуудас агаарын бөмбөлгөнд хийж, хил давуулжээ.
Уг ажиллагааг ахалсан эрхэм “Энэ эрхэм ард түмнээ мөлжиж, үргэлж дарангуйлдаг. Тэр л ганцаараа таргалж байна. Тэр л ганцаараа хамгийн үнэтэйг нь өмсч, хамгийн үнэтэйг нь хэрэглэж байна. Түүний улс төрийн бодлого үргэлж ард түмнийхээ эсрэг. Хойдууд одоо нэгдэж, энэ дарангуйлагчийг төрөөс түлхэн унагаах хэрэгтэй” гэж хэлсэн байна.
Хилээр ухуулах хуудас давах үед Хойдын хилийн цэргүүд чанга яригчаар “Хэрвээ уг ухуулах хуудсыг авбал тухайн хүн хуулийн дагуу хариуцлага хүлээх болно. Цаасан дээр бичигдсэн зүйлийг уншсан хүн өршөөлгүйгээр шийтгүүлэх болно” хэмээн ярьжээ.
Ухуулах хуудас хил даваад хагас цагийн дараа хойдууд Сөүлийн удирдлагуудыг шүүмжилсэн ухуулах хуудас илгээсэн байна.
Холбоотой бичлэг 1
-
mgothar
2022.11.01 13:23
mgothar case tab s7 nike blazer leopard print smartwool mens beanie jordan 35 outfit air jordan 1 low nothing but net red and white bodycon dress