СӨҮЛ. /BBC/. Өмнөд Солонгосын "Samsung" корпорацийн хөлөг онгоцны үйлдвэрийн өргөгч цамхаг нурсны улмаас зургаан хүн амиа алдаж, 20 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай "Ёнхап" агентлаг мэдээлжээ.
Даваа гарагт Бусан хотын ойролцоох Гёожэд болсон уг ослын дараа дарагдсан байж магадгүй хүмүүсийг аврагчид хайж байна. Хохирогчид нь "Samsung Heavy Industries" компанийн хөлөг онгоцны үйлдвэрт туслан гүйцэтгэгчээр ажиллаж байжээ.
Энэ эмгэнэлт явдал нь үйлдвэрлэлийн осол харьцангуй цөөн гардаг Өмнөд Солонгос улсыг нэлээд цочирдуулсан байна..
Осол болсон газарт Норвегийн Хойд тэнгист ашиглах Францын Total фирмийн газрын тос олборлох тавцанг угсарч байжээ.
“Хүмүүс ажиллаж байсан тавцан дээр өргөгч цамхаг унасан бөгөөд одоогийн байдлаар үйлдвэрийн бүх ажлыг зогсоож шалгалт явуулж байна“ гэж Total компанийн хэвлэлийн төлөөлөгч Лэйф Харалд Халворсен мэдэгджээ.
Samsung Heavy Industries бол дэлхийн хамгийн том хөлөг онгоц үйлдвэрлэгч компаниудын нэг юм.
Х.Сарнай