메뉴 건너뛰기


Зураг
СӨҮЛ. /Ёнхап/.  Хоёр талын харилцаагаа сайжруулахын төлөө чин сэтгэлээсээ яриа хэлэлцээ хийнэ гэдгээ Өмнөд Солонгосын Ерөнийлөгч Мүн Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар илэрхийлснийг “Ёнхап” агентлаг уламжлав.

Тэд одоо хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгоны Өмнөдийн талд харьяалагдах хэсэгт дээд хэмжээний уулзалт хийж байгаа юм. Энэ нь 2007 оноос хойшхи хоёр Солонгос хоорондын анхны дээд хэмжээний уулзалт билээ.
 
Түүхэн уулзалтын эхэнд Умард Солонгосын удирдагч хэлэхдээ “Энэ уулзалтаас сайн үр дүн гаргахын төлөө чин сэтгэлээсээ, шударгаар яриа хэлэлцээ хийнэ гэдгээ би Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон энэ олон сэтгүүлчийн өмнө мэдэгдэж байна. Энэ уулзалт нь хоёр Солонгос хоорондын түүхийн шинэ үеийг эхлүүллээ" гэжээ.

Үүний хариуд Мүн Жэ Ин хэлэхдээ “Дээд хэмжээний уулзалт хийж байгаад баяртай байна. БНАСАУ-ын удирдагч, Солонгосын Хөдөлмөрийн намын дарга Ким Жөн Ун манай улсын нутаг дэвсгэрт хөл тавьж байгаа нь энх тайвны бэлгэ тэмдэг болж байна” гэсэн байна.
 
Г.Доржханд
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
266 Өмнөд Солонгосын эмч нар үр хөндүүлэх мэс засал хийхээс татгалзах болжээ file МИX 2018.09.12 131
265 Солонгсын Төрийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэргийн тоо сүүлийн 4 жилийн хугацаанд 47 хувиар өсжээ. file МИX 2018.09.12 60
264 Солонгос улс 2019 оноос эхлэн ариун цэврийн өрөөнд хогийн сав тавихгүй болно file МИX 2018.09.12 150
263 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе давж заалдахаас татгалзаж, эргэлт авахгүй байгаа ажээ file МИX 2018.09.12 420
262 Солонгосын 210.000 хүүхдийн эцэг, эх сард олгогдох 100.000 воны тэтгэмжээс татгалзжээ file МИX 2018.09.10 1262
261 ПУСАНЫ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦЛАА file МИX 2018.09.10 59
260 Солонгосын дайнаар салж хагацсан гэр бүлүүдийн гишүүн 181 хүн энэ сард төрөл төрөгсөдтэйгээ уулзахаар сонгогджээ file МИX 2018.08.07 238
259 Муу сүнсээ хөөх зорилгоор авсанд орж унтсан эмэгтэй бүтэж нас баржээ МИX 2018.08.07 138
258 Солонгосын Ерөнхийлөгч Мүн Че Ин-ийн зуны анхны амралт эхэлжээ. file МИX 2018.08.07 130
257 “КАРНИВАЛ” ЗАГВАРЫН АВТОМАШИНЫ БОРЛУУЛАЛТ НЭМЭГДЖЭЭ МИX 2018.07.17 211
256 ХОЁР СОЛОНГОС ХАРИЛЦААГАА ӨРГӨЖҮҮЛЭХ ХУУЛЬ БАТАЛНА. МИX 2018.07.17 278
255 КИМ ЖӨН УН УЛС ОРНОО “ЖИРИЙН УЛС” БОЛГОХЫГ ЭРМЭЛЗЭЖ БАЙНА ГЭЖ МЭДЭГДЖЭЭ МИX 2018.07.13 294
254 ХОЁР СОЛОНГОСЫН ТЭЭВРИЙН САЙД НАР ТӨМӨР ЗАМУУДЫГ ХОЛБОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ МИX 2018.06.26 231
253 Цагдаагийнхан 100 өдрийн турш МАФИ бүлэглэлийнхэнтэй тэмцжээ file МИX 2018.06.25 450
252 ҮЙЛДВЭРИЙН ДОГОЛДОЛТОЙ АВТОМАШИНУУДАА ЭРГҮҮЛЭН ТАТНА МИX 2018.06.19 244
251 ПУСАН хотод болж буй Busan International Beauty Master Contest 2018 аас 2 алтан медал авсан байна. file МИX 2018.06.05 470
250 Жэжү арлын ЦГ: “Хууль бус цагаач иргэдийг харвал мэдэгдэнэ үү” МИX 2018.05.09 825
249 Хоёр Солонгосыг төмөр замаар холбох санал гаргалаа МИX 2018.05.09 632
248 Ким дарга нисэхээс айдаг уу? file МИX 2018.04.27 696
» ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧИД ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ МИX 2018.04.27 656