Улсын Их Хурлын гишүүн Ан Чол Сү намаасаа албан ёсоор гарчээ
2015.12.18 19:27
Солонгос улсын Их Хурлын гишүүн Ан Чол Сү 2013 оны 4-р сард болсон Улсын Их Хурлын нөхөн сонгуульд бие даан нэр дэвшүүлж ялалт байгуулан Их Хурлын гишүүн болсон юм.
Тэрээр улс төрд орсон цагаас эхлэн тус улсын сөрөг хүчин болох" Минжү" намтай хамтарч "Сежонгжи улс төрийн эвсэл" байгуулж, тус эвслийн хоёр тэргүүний нэг болсон боловч уг эвслээс гарсан тухай мэдэгдлээ.
Учир нь гишүүн Ан Чол Сү нь "Сежонгжи улс төрийн эвсэл"-ийн улс төрийн өнөөгийн үзэл баримтлал болон шинэчлэл нь түүний хувьд цаашид хамтран ажиллахад санаа зорилго нийлэхгүй байна" гэж үзсэн байна.
Тэрээр ирэх 4-р сард болох Их Хурлын сонгуульд оролцож ялалт байгуулсан тойргоосоо дахин нэр дэвшүүлнэ гэсэн байна.
