메뉴 건너뛰기



Солонгосын топ модель, мисс, жүжигчин, дуучин гэх тодотголтой 30 гаруй бүсгүй өндөр үнээр биеэ үнэлж байсан нь тогтоогдож дуулиан тариад байна. Тэд 2010 оны хоёр, гуравдугаар сард нэр бүхий бизнесмэнүүдэд өндөр үнээр биеэ үнэлсэн нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард илэрч өдгөө шүүх хурал нь үргэлжилж байна. Биеэ үнэлэгчдийн дунд Өмнөд Солонгосын дэд мисс, жүжигчин Сонг Хёна хүртэл байсан байна. Тэрбээр гурван удаа  биеэ үнэлж, нийтдээ 50 сая вон авсан гэдгээ шүүх хурлын үеэр хүлээн зөвшөөрсөн байна. Эдгээр олны танил бүсгүйчүүдийн үйлчлүүлэгчид томоохон компанийн захирлууд болох 40-өөс дээш насны эрчүүд байжээ. Түүнчлэн тэд тооцоогоо хийхдээ хууль бус аргаар буюу хувь хүний дансаар шилжүүлэн авдаг байжээ.