메뉴 건너뛰기


Харилцаа холбооны үйлчилгээ
1_ Өндөр хурдны интернэт
hkl.jpg
Солонгос улс бол өндөр хурдны интернэт хурдацтайгаар тархсан, дэлхийн хамгийн их интернэт ашиглагч орнуудын нэг юм. Өндөр хурдны интернэтийн үйлчилгээгээр KT olleh, SK broadband, LG U+ компаниуд нь тэргүүлэгч юм. Та утсаар залган эсвэл онлайнаар бүртгэлийн дугаар авч холбогдож болно. Инженер таны гэрт очиж, интернэт үйлчилгээг суулган тохируулж өгөх болно. Интернэт хэрэглэхийн тулд, танд утастай интернэтийн хэрэгсэл эсвэл утасгүй интернэтийн төхөөрөмж хэрэг болно. Төхөөрөмж тохируулах суурилуулах үйлчилгээний төлбөр нь 30,000 вон, түүнээс цааш сар бүр ойролцоогоор 25,500-30,000 воны хооронд үйлчилгээн төлбөртэй (НӨАТ ороогүй) байдаг боловч хэрэглэгчийн сонгосон үйлчилгээний багцын төрөл, ашигласан бүтээгдэхүүнээс хамааран төлбөр өөрчлөгдөж болох юм. Ихэвчлэн 1-3 жилийн хугацаатай гэрээ хийгдэж, гэрээний хугацаа, үйлчилгээний төрлөөс хамаарч хямдрал үзүүлнэ. Гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээ цуцлах тохиолдол та гэрээний хугацаанаас хамааралтай эдэлж байсан
хямдралыг нөхөн төлөх болно. Та мөн модем

이미지 1 net.jpg

※ Үйлчилгээний хөлс – Үндсэн төлбөр нь сар тутмын үйлчилгээний хөлс,
cуурилуулалтын хөлс, терминалын сар тутмын хөлс зэргээс бүрдэнэ. Мөн
хямдрал нь гэрээний үргэлжлэх хугацаанаас хамаарна.

KT olleh компанийн үйлчилгээний хөлс ба терминалийн үнэ
이미지 2net2.jpg
이미지 3.jpg

SK Broadband
이미지 4.jpg

болон АР-ний түрээсийн хөлсийг төлөх ёстой. Гэрээнд гарын үсэг зурахдаа Солонгост амьдрах хугацаагаа анхаараарай.
2_ Интернет кафе
Сөүл даяар Интернет хэрэглэх олон газрууд байдаг тул та гэрийнхээ ойролцоох Интернет кафег олж үйлчлүүлээрэй. PC бан гэдэг нь Солонгосоор интернэт кафе гэсэн утгатай юм. ‘Сyber’, ‘net’болон ‘internet plaza’ гэсэн нэртэй байж болно. Интернет ашиглан цахим хаягаа шалгах, баримт бичиг дээр
ажиллаж хэвлэх, цахим хуудсаар аялах хэрэгцээ гарвал ойролцоох интернет кафед
зочлоорой. Интернетийн үнэ ч боломжийн байдаг. Цагийн төлбөр 1,000-1,500 воны хооронд байна. Хэрэв танд гишүүнчлэлийн карт байгаа бол эсвэл шөнийн цагаар үйлчлүүлвэл хямдавтар байх болно.
3_Кабелын TВ
Телесувгууд болон нэвтрүүлэгүүдийг нэгтгэсэн кабелийн телевиз нь төрөлжсөн олон нэвтрүүлэгүүдийг нэгтгэсэн мульти суваг юм. Хэрэгцээнээс хамаараад үзэгчид олон тусгай сувгуудаас тухайлбал киноны, олон ангит киноны, спортын /мэдээ, тоглолт/, мэдээллийн, энтертайнмэнт, орон нутгийн/телевизийн хөтөлбөр, худалдааны, хүүхдийн, хөгжмийн, хобби/аж амьдралын, соёлын/баримтат, эмэгтэйчүүд/гэр бүлийн, боловсрол/олон нийтийн, шашны зэрэг сувгуудаас сонголт хийх боломжтой төдийгүй. гадаадын (Америк, Япон, Австрали, Хятад, Европын) хиймэл дагуулын нэвтрүүлгүүдийг үзэх боломжтой. Сүүлийн үед, кабелын телевизийн үйлчилгээ үзүүлэгчид интернэтэд тулгуурласан утасны үйлчилгээ үзүүлж эхлээд байна. Кабелын телевизэд бүртгүүлэх хүсэлтэй гадаадын иргэн нь өөрийн нэр, холбоо барих мэдээлэл хаяг, гадаадын иргэний үнэмлэх болон үйлчилгээний төлбөрийн шилжүүлгийг автоматаар хийхийн тулд банкны дансны дугаар зэргээ өгнө. (Giro-гоор мөнгөн шилжүүлэг хийх бол гадаад паспортны хуулбар хэрэгтэй.)
Шаардлагатай бичиг баримтын төрөл нь кабелын үйлчилгээний компани тус бүрт бага зэрэг ялгаатай байх тул өөрийн амьдардаг дүүргийн кабелын үйлчилгээний компаниас тодруулж асуух хэрэгтэй юм. Дүүрэг бүрийн кабелийн сувгийн компаниудын утасны дугаарыг Солонгосын кабелын телевизийн холбоонд хандан тодруулж лавлах боломжтой. Утас.
02-735-6511 www.kcta.or.kr
Үйлчилгээний төрлөөс хамааран үнэ нь өөр байх ба та нэмж суурилуулалтын хөлс болон төхөөрөмжийн 
төлбөрийг төлнө.
net.jpg