메뉴 건너뛰기
2016.05.03 17:49
МИX Уншсан:1549
СӨҮЛ ХОТ ДАХЬ 5-Р САРЫН ГОЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА
1. 9 дэх удаагийн дэлхийн иргэдийн өдрийн ёслолын үйл ажиллагаа
Сөүл хотын захиргаанаас ирэх сарын 5 сарын 20-ний өдөр Дэлхийн иргэдийн өдрийг тохиолдуулж дотоодын иргэд ба гадаад иргэдийн харилцаа холбоог нэгтгэх зорилгоор Сөүл Глобал төвийн 9 давхарт 9 дэх удаагийн “Дэлхий Иргэдийн өдөр”–г тэмдэглэн ёслолын үйл ажиллагааг явуулахаар боллоо. Тус үйл ажиллагаагаар нээлтийн үйл ажиллагаа болон өргөмжлөл гардуулах ёслол, олон соёлт урлагийн тоглолт, Намсан уул уруу явган аялал хийх зэрэг үйл ажиллагаануудыг төлөвлөж байна. Та бүхэн олон орны сонирхолтой урлагийн тоглолт болон явган аяллаар аялах зэрэг цагийг хөгжилтэй өнгөрөөх боломжийг бүү алдаарай.
Гадаадын иргэд та бүхэн өргөнөөр оролцоно уу.
2. FC Сөүлтэй хамтран зохион байгуулж буй Гадаад иргэдийн өдөрлөг
Сөүл хотын захиргаанаас ирэх 5 сарын 29-ний Ням гаригт чөлөөт цагаа зөв зүйтэй өнгөрүүлэх боломжийг олгох зорилгоор FC Сөүлтэй хамтран 7 дахь удаагийн “Гадаад иргэдийн өдөрлөг”ийг зохион байгуулж байна. Тус өдөр Хөл бөмбөгийн багийн шилдэг тоглолт болон дэлхийн соёлтой танилцах боломжтой Глобал концерт зэрэг төрөл бүрийн үйл ажиллагааг толилуулахаар зэхэж гэж байна. Та бүхэн FC Сөүл болон Жоннам багийн эрч хүчээр дүүрэн хөл бөмбөгийн тоглолтыг толилон үзэж, бусад хөтөлбөрүүдтэй танилцангаа намрын нэгэн налгар өдрийг үдэхийг хүсэж байна.
※ Тасалбар худалдан авах болон бусад мэдээлэл хэрэгтэй бол Сөүл Глобал төв рүү хандана уу.
http://krmongolian.net/xe/seoul/38864/501/trackback
New Window
Selected Symbols