Солонгос улсын экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн хэргийг шүүх шүүх бүрэлдэхүүн өчигдөр хуралдаж, түүнд эрүүгийн хэрэг үүсгэх шийдвэр гаргасан байна.

Шийдвэрийг шөнийн 03.30-н минутийн орчим гаргасан ба нэг цагийн дараа буюу 04.30-н минутийн үед экс Ерөнхийлөгчийг хувийн машинаар нь биш, харин цагдаагийн албаны машинаар Сөүл хотын Сочү дүүрэг дэх түр хорих байр руу аваачсан байна.
Түүнийг уг хорих байранд 4-р сарын 19-ний өдөр хүртэл хорих ба ингэхдээ бусад хоригдогсдын адил байлгах ажээ.
Тухайлбал экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-д хоригдогсдод зоруилсан ногоон өнгийн хувцас өмсгөж, нэг хүний зориулалт бүхий 6 ㎡ талбайтай дотроо зурагт, нэг ор, угаалтууртай өрөөнд тусгайлан хоригдож байгаа юм байна.
Экс Ерөнхийлөгчийг өдөр гурван удаа, тус бүр нь 1440-н воны үнэтэй буюу Монгол төгрөгөөр 3200 төгрөгний үнэ бүхий хоолоор хооллох ажээ.
http://v.media.daum.net/v/20170331130402748