메뉴 건너뛰기


Виз мэдүүлэх тухай.

2017.01.23 08:13

МИX Уншсан:3892

Хэрэгтэй нэгэндээ

 БНСУ руу явах, жуулчлах иргэдийн тоо сүүлийн үед нэмэгдэж байгаа ажээ. Ялангуяа 90 хүртэлх хоногийн жуулчлалын визээр зорчигчид их байна. Ийнхүү тус улсыг зорих иргэдийн тоо нэмэгдэж байгаа нь  визийн гаралтанд муугаар нөлөллж байна.
-Монгол, Солонгос улс хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой  болсон шүү дээ. Энэ ойг тохиолдуулан визний журамд өөрчлөлт орсон  нь ажилгүй иргэн ч 5 сая төгрөгийн барьцаа байршуулаад виз мэдүүлэх боломжтой байсан. Тодруулбал, виз мэдүүлж байгаа иргэн ажилтай ч бай ажилгүй ч бай, орлоготой ч бай, орлогогүй  ч бай 5 сая төгрөг байршуулаад виз мэдүүлж болдог байсан. Гэтэл энэ нөхцөлөөр гарсан иргэд тухайн улсад очоод хууль зөрчиж, жуулчны визээр гарчхаад очоод ажил хийх, харлах тохиолдол их гарсан. 

Иймээс энэ нөхцөлийг цуцалж, зургаадугаар сарын 30-аас хойш ажилгүй орлогогүй хэрнээ зөвхөн 5 сая төгрөг байршуулаад гадагшаа гарах гэсэн сонирхолтой хүмүүсийн бүртгэлийг зогсоосон. Харин 500 мянган төгрөгнөөс дээш цалинтай, нийгмийн даатгал төлдөг хүмүүсийн визийн мэдүүлэг өгөх эрх нээлттэй байгаа. 

-Хөнгөвчилсөн нөхцөлийн хувьд дээрхээс гадна өөр олон нөхцөл байна л даа.  Тухайлбал, ОИСИТИ-гийн гишүүн орнуудад  сүүлийн 2 жил 2-оос дээш хугацаагаар явсан, эсвэл сүүлийн таван жил 3-аас дээш удаа явсан бол хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчино.
Мөн гэр бүлийн гишүүний нэг нь сарын цалин, орлого нэг сая 500-аас дээш төгрөг бол гэр бүлийн бусад гишүүдээ батлан дааж визэнд орох боломжтой. Ингэхдээ гэрлэлтийн баталгаагаа хавсаргах ёстой. 

-Солонгос улсад очиж сурах,  эмчилгээ, аялал жуулчлал, хурал семинар гээд олон шалтгаанаар хүмүүс зорчих хүсэлтэй байна л даа. Сүүлийн үед аяллын визээр хүмүүс их зорчиж байна.  Виз мэдүүлж байгаа хүмүүсийн дийлэнх нь буюу 80 хувь нь яг энэ чиглэлээр виз мэдүүлдэг ч  өөр шалтгаанаар явж байна. Учир нь иргэд маань аялал жуулчлалын ангиллаар визэнд орж байгаа ч тус улсад очоод нэг удаа биеэ нэг сайн  шинжлүүлчихье, худалдаа наймаа хийе, бизнес хийх болон очоод хэдэн сар ч гэсэн ажил хийчих сонирхолтой байна. Угаас манай улсын цалингийн хэмжээ бага болохоор тус улсад очоод хэдэн сар ч болтугай ажил хийчих сонирхолтой хүмүүс олон байна. 
Тэгэхээр үлдсэн 20 хувь нь жинхэнэ аялал жуулчлалаар явж байна.

-Аяллын визээр явчхаад тэнд очоод ажил хийж, хууль зөрчих тохиолдол их байна 
-Аяллын визээр явчхаад ажил хийж байгаа хүмүүс андашгүй л дээ. Үнэхээр тус улсад аялах гэж бай
-Аяллын визээр явчхаад ажил хийж байгаа хүмүүс андашгүй л дээ. Үнэхээр тус улсад аялах гэж байгаа бол ихдээ л 14 хоногоос сарын хугацаа хангалттай. Гэтэл 90 хоногийн визтэй хүмүүс маань хугацаагаа тулгаад яг гурван сар болчихоод ирдэг. Бүтэн гурван сар аялна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр л үүнийг элчин сайдын яамнаас ажил хийсэн гэж үзээд байгаа 
-Тэгэхээр 90 хоногийн виз мэдүүлэхэд ямар материал бүрдүүлэх ёстой вэ?
-Энэ төрлийн визэнд ороход дөрөвхөн материал бүрдүүлнэ. Анкет  бөглөнө. Анкетад наах зураг хэрэгтэй. Гэр бүлийн лавлагаа, гадаад паспорт, ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын тодорхойлолт  шаардана.
-Солонгос руу олон удаа явах сонирхолтой хүмүүс .Тэдгээр иргэдэд ямар шалгуур тавьж байгаа вэ?
-Нэг удаа визэнд оронд олон удаа явах сонирхолтой хүмүүс байна. Ийм хүмүүс жил дотроо долоо хоног ч байна уу, сар байна уу 2 жил дотроо 4 явчихвал гурван жилийн виз чөлөөтэй олгоно. Гэхдээ бас энд анхаарах нэг юм байна. Хэрвээ 90 хоногийн визтэй Солонгос руу явчхаад сар дотроо хүрээд ирвэл дараагийн виз чинь чөлөөтэй гарна. Харин хугацаагаа бараг гүйцээчихээд ирвэл энэ хүн амраагүй, ажилласан байх магадлалтай.
-Ер нь бол 90 хоногийн визийг олгохдоо эхний удаа тухайн хүн ажилтай орлоготой байна уу гэдгийг хамгийн түрүүнд харж гол шалгуураа болгодог бол хоёр дахь удаагаа виз мэдүүлэхэд тань өмнөх явалтаараа хэр хугацаатай явсан бэ гэдгийг хардаг. Хугацаа гэдгийг нь тодруулбал, энэ иргэн өмнөх явалтаараа 90 хоногоо гүйцээж үү, үнэхээр аялаад 14 хоногт багтаж ирсэн байна уу гэдгийг харж байгаа юм. Хэрэв та 90 хоногоо яг тулгаад ирсэн бол энэ хүн тэнд очоод ажил хийсэн байна гэж үзээд виз    гарах магадлал буурдаг. Copy
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
15 УРАЛДААН ЦЭНГЭЭНТ НЭВТРҮҮЛЭГ2018.06.17 file МИX 2018.06.06 19
14 Бусан хотыг үзэх 9 шалтгаан file МИX 2017.05.01 4584
13 Корэйн Эйр авиа компанийн итгэмээргүй олон боломжууд file МИX 2017.04.19 10906
12 Гоян хот Кинтекс file МИX 2017.04.07 2702
11 600 жилийн түүхт дурсгалын агуу хот ,Гоян file МИX 2017.04.07 2514
10 Гоян Хот 1 сая хүн амтай аз жаргалын хот file МИX 2017.04.07 3661
» Виз мэдүүлэх тухай. МИX 2017.01.23 3892
8 Таны гадаад иргэний үнэмлэхний дугаар дунд 2,0,1,7 гэсэн тоонуудаас 3 нь байвал Лотте-д 1/1~1/31 дуустал 55%-н хямдралтай үнээр тоглох боломжтойн бн file МИX 2017.01.02 3321
7 БНСУ-ын хилээр оруулахыг хориглосон мал амьтан ургамлын гаралтай бүтээгдэхүүний талаар санамж гаргажээ file МИX 2016.12.10 5245
6 Онгоцны буудал дээр хэрэг болох 25 Англи үг file МИX 2016.11.15 2897
5 Ядуусын хорооллоос баячуудын дүүрэг болсон Ганнам file МИX 2016.11.07 3387
4 Зуны үдэш, Хануг тосгоноос “Чонжү”-тай танилцацгаая МИX 2016.09.02 3525
3 Сөүлд очвол заавал очиж үзэх ёстой 7 газар МИX 2016.08.21 2940
2 Төрсөн Өдөрийн Хөнглөлт МИX 2016.05.19 3065
1 БНСУ-н Пусан хот Хэвүндэ далайн эрэг дээр элсний баяр болно. file МИX 2016.05.19 5099