메뉴 건너뛰기


Алибаба группыг үүсгэн байгуулагч Жек Ма алдарт жүжигчин Жет Лигийн бүтээсэн Гун Шоу Дао /GSD/ хэмээх богино хэмжээний киноны гол дүрийг бүтээсэн. Олон алдартнуудыг нэгэн дор цуглуулсан энэ бүтээлд Асашорюү Дагвадорж мөн тоглосон юм.

Хятад ханзаар киноны нэр нь “Тулааны урлаг” гэдэгтэй ойролцоо бөгөөд энэхүү бүтээлд Жек Ма, Асашорюү хоёроос гадна Юень Вү Пин, Саммо Хун, Тони Чин, Жет Ли, Донни Иен, Вү Жин, Тони Жаа, Шимин Зөү, Жеки Хьүн, Наташа Лиу зэрэг алдартай жүжигчид, тамирчид оролцон тогложээ.

Өчигдөр болсон Хятадын "Ганц биечүүдийн өдөр"-ийг тохиолдуулан нээлтээ хийсэн энэхүү уран бүтээл Хятадын Youtube гэгддэг Youku сайтад бүрэн эхээрээ тавигдсан байна.

Та Жек Ма, Асашорюү нарын тулааны хэсгийг үзэх бол 05:40 минутаас эхлүүлээрэй...