메뉴 건너뛰기


20151020-1.jpg 20151020-2.jpg 20151020-3.jpg 20151020.jpg 2015оны 10сарын 20өдөр Сөүл хотын дарга Паг Вон Сүн тус хотод оршин суух Монгол иргэдийн төлөөлөл бүхий холбоодтой уулзаж санал сэтгэлийг нь сонсож, нээлттэй ярилцан хариулт өгч, шийдэж болох саналыг хүлээн авлаа.
Иргэдийн төлөөлөн оролцсон байгууллагуудаас(Монгол иргэдийн холбоо, Оюутны холбоо, эмэгтэйчүүдийн холбоо, Нийгмийн даатгалын газар болон иргэд) гадаад оюутны дотуур байрны хангамжийг дээшлүүлэх, чөлөөт цагаа өнгөрөөх спортын талбай газар хэрэглэг боломж бий болгох,... Монгол таун нэртэй гудамж бий болгох, Түндэмүн орчмын гудамжинд олон орны сэдэвт ханын зургаар чимэх, орчныг тохижуулах, монгол номын сангийн шинэ номын төсөв гаргах талаар саналуудаа дэвшүүллээ.
Мөн Монгол Иргэдийн холбооноос Сөүл Улаанбаатар хотын харилцаа тогтоосны 20 жилийн ойд зориулсан хүүхдийн гар зургийн уралдааны бүтээлийг хотын даргад дурсгал болгон гардуулав.