Монгол орны хөгжилд 13 чуулга уулзалт (БНСУ, Сөүл хот 2017 он)
2017.05.24 22:04
ТАЛАРХАЛ
БНСУ-д анх удаа "Монгол орны хөгжилд" 13 дах удаагийн чуулганыг 5 сарын 13 өдөр БНСУ-ын Олон улсын боловсролын төв дээр зохион байгууллаа.
Юуны өмнө чуулганыг солонгост зохион байгуулах итгэл найдвар хүсэлтийг гаргасан Хилийн Чанад дахь Монголчуудын зөвлөл болон Цахим өртөө ТББ, зохион байгуулахад тусламж дэмжлэг үзүүлсэн Гадаад Харилцааны Яам, Монгол Улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яам, Консулын газар, БНСУ дахь Хөдөлмөр нийгмийн хамгаалалын газар, Төрийн Банкн, Ивээн тэтгэсэн БНСУ-ын Олон Улсын Боловсролын төв, Евро ази нетворк, Сөүл Глобал Төв, Сөүл хотын цагаачлалын алба, На Ин эмнэлэг, Ай эйч си компани байгууллагуудад гүн талархал илэрхийлье.
ХЧМНЗ-ийн тэргүүн Б. Энхтүвшин болон хилийн чанадаас хүрэлцэн ирж оролцсон Монгол улс, Оросын холбооны Улс, Ирланд, Тайван, Германы төлөөлөгчиддөө холын орноос зорин ирсэнд чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийлье.
БНСУ-ын өнцөг булан бүрээс ирж нэгэн өдрийг хамтдаа чуулж, хэлэлцэж, танилцаж өнгөрөөсөн чуулганы эзэд нь болсон Солонгосын Монголчууддаа, Монголын хөгжлийн эзэд болсон та бүхэндээ талархснаа илэрхийлж байна.
Эцэст нь чуулган зохион байгуулах багийхан болон илтгэл хэлэлцүүлгийн багт ажилласан ТББ-уудын нэгдсэн зөвлөлийн гишүүн байгууллагууддаа монголын ирээдүй болсон чадварлаг залуустаа чин сэтгэлийн талархал дэвшүүлээд өндөр амжилтыг хүсье.
Удахгүй гарах илтгэлүүд болон хэлэлцүүлгийн тухай дэлгэрэнгүй материалыг чуулганы хуудсаар дамжуулан хүргэх болно.
Мөн холбогдох мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулах чуулганы тухай мэдээг хүлээн авч үзэхийг хүсье.
Баярлалаа.
БНСУ дахь Монгол ТББ-уудын Нэгдсэн Зөвлөл.
2017. 05. 15.