Уран гартай ээжүүд 2018.06.16
2018.06.19 14:34
Өнгөрсөн бямба гаригт бид ээлжит уулзалтаа хийсэн билээ. Уулзалтаа үр өгөөжтэй, бие биедээ тустай байлгахыг хичээж энэ удаа уран гартай ээжүүдийнхээ бүтээлээр багахан үзсгэлэн гаргалаа.
Бүгд хол хол байгаа ч группдээ нэгдэж нэг нэгнээ дэмжиж нэгэндээ туслаж байдаг та хэдтэйгээ гоё уулзахын тулд хэдэн админ нь хэрэндээ л чармайлаа. Оролцсон бүсгүйчүүд маань ч сайн байлаа.
Гол нь бид туршлагажих хэрэгтэй. Бие биеээсээ сурч нэг нэгдээ урам өгнө гэдэг үнэхээр их ахиц байлаа гэж бодож байна.
1. Монголоор дуулах хүүхдийн тэмцээн Эрдэнэбат Энхтуяа санаачлагаар зохиолоо. Бүгд маш хөөрхөн сайн дуулж байсан. Бүх хүүхдүүддээ бэлэг бэлдсэн
Оролцож буй бүсгүйчүүддээ урам зориг өгч чадсан гэж итгэж байна. Мөн бусад гишүүддээ хийх санаачлага урам өгч өшөө илүүг хийх сэдэл болж өгсөн байгаасай гэж бодож байна.
5. Хэн юу хийдгээ мэдээд авбал хэрэгтэй мэдээлэээ солилцож болно. Мөн худалдаа эрхэлж ч болно. Нэгэндээ ажлын эргэлт бий болж өгөөсэй гэсэн бас нэг хүсэл байлаа.
6. Нэг нэг алхмаар бид өөрсдөө санаачилж өөрсдөө хийж болдогоо харуулах боломж бүрдлээ гэж бодож байна. Гишүүдийн санаачлагаар уламжлал болгон явуулбал илүү сайн байхаа.
Оролцсон бүсгүйчүүд маань хөгжилтэй асуулт хариултаар бэлэг авч өдрийг сайхан өнгөрүүллээ