Солонгос Өмнөд Солонгостой байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрээ АНУ цуцалж магадгүй
2017.04.19 15:06
СӨҮЛ. /TASS/. Цагаан ордон Өмнөд Солонгос улстай байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрээ дахин хянаж үзнэ. Энэ тухай мэдэгдлийг АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенс Сөүл дэх Америкийн Худалдааны танхимд үг хэлэхдээ хийсэн тухай Ёнхап агентлаг мэдээллээ.
Тус агентлагийн мэдээлснээр, М.Пенс хэлэхдээ "энэхүү баримт бичгийг дахин авч хэлэлцэх болсон шалтгаануудын нэг нь Өмнөд Солонгост бизнес хийхийг хүсэлтэй Америкийн бизнес эрхлэгчдэд “хэтэрхий олон саад тотгор учирч байгаа явдал" гэжээ.
Чөлөөт худалдааны хэлэлцээрийг хоёр тал 2012 онд байгуулсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр хэлэхдээ "Америкт ашиггүй, шударга бус энэ хэлэлцээрийн улмаас америкчууд 100 мянган ажлын байраа алдсан" гэж дээрх баримт бичгийг нэг бус удаа шүүмжилж байсан юм.
Д.Трамп засгийн эрхэнд гарснаар дээрх хэлэлцээрээс гарна эсвэл түүнийг өөрчлөхийг шаардана гэж Өмнөд Солонгосын тал болгоомжилж байв.
О.Барс