메뉴 건너뛰기


Зураг
СӨҮЛ. /Ёнхап/.  Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар хоёр талын харилцаагаа бэхжүүлэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргахаар тохиролцлоо гэж “Ёнхап” агентлаг мэдээллээ. Мөн талууд Солонгосын хойгийг хамтын хүчин чармайлтаар, энхийн замаар цөмийн зэвсгээс ангижруулахын төлөө хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг энхийн замаар шийдвэрлэж, Солонгосын хойгт энх тайван байдлыг бий болгохыг эрмэлзэж буй Мүн Жэ Иний санал санаачлагыг манай улс бүрэн дэмжих болно гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордон буюу Хөх ордонд өнөөдөр болсон уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлжээ.

Харин Мүн Жэ Ин хэлэхдээ “Манай хоёр улс бол гарал угсаа, түүх, соёл болоод газарзүйн байршлын хувьд маш ойр улсууд. Мөн манай хоёр улс нь ардчиллын замаар замнаж буй зах зээлийн эдийн засагтай улсууд. Бид мөн Зүүн Хойд Азийн энх тайван байдлыг хадгалан хамгаалах нийтлэг зорилготой” гэсэн байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь өнөө өглөө гурван өдрийн албан ёсны айлчлалаар Өмнөд Солонгост хүрэлцэн очсон юм. Тэрбээр айлчлалын үеэр хоёр талын бизнес форумд оролцохоос гадна Өмнөд Солонгосын бусад албаны хүнтэй уулзана.

Мүн Жэ Ин болон У.Хүрэлсүхийн уулзалтад Монголын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон бусад албаны хүн, тэдний дотор хууль тогтоогчид оролцжээ.

Мүн Жэ Ин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцсоноосоо дөрвөн сар орчмын дараа У.Хүрэлсүхтэй хэлэлцээ хийлээ. Өнгөрсөн оны есдүгээр сард Оросын Владивосток хотноо болсон бүс нутгийн эдийн засгийн чуулга уулзалтын  үеэр Мүн Жэ Ин Х.Баттулгатай хоёр талын дээд хэмжээний уулзалт хийж байсан билээ.

Өмнөд Солонгос болон Монгол нь 1990 онд дипломат харилцаа тогтоосон улсууд юм.

http://english.yonhapnews.co.kr/news/2018/01/15/0200000000AEN20180115003351315.html
 
Г.Доржханд
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
43 Монгол-Солонгосын бизнес форум 2018.01.16 file МИX 2018.01.17 265
» ӨМНӨД СОЛОНГОС БОЛОН МОНГОЛ УЛС ХАРИЛЦААГАА БЭХЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ file МИX 2018.01.17 344
41 МОНГОЛ-УМАРД СОЛОНГОСЫН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ 2017 ОНД ТҮҮХЭН ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ МИX 2018.01.08 630
40 БНСУ-ын экспорт сүүлийн 60 жилийн дээд хэмжээнд хүрч өсөв МИX 2018.01.02 613
39 Самсунгийн захирал өнгөрсөн жилийн Өмнөд Солонгосын хамгийн өндөр цалинтай хүнээр тодорчээ file МИX 2018.01.02 660
38 Солонгосын засгийн газар түүхэндээ анх удаа $30,000 хүрнэ гэж зарлалаа. file МИX 2018.01.02 791
37 2018 онд нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг 1060 воноор өсгөж, 7,530вон болгож баталлаа. file МИX 2017.10.24 3500
36 Хоёр Солонгосыг нэгтгэхэд ямар хэмжээний зардал гарах вэ? file МИX 2017.05.03 3842
35 Өмнөд Солонгостой байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрээ АНУ цуцалж магадгүй file МИX 2017.04.19 3934
34 Хөрөнгө оруулагчид Монголд найдвар тавьсаар байгаагийн гурван шалтгаан file МИX 2017.02.23 4433
33 Хятад улс нарны эрчим хүч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна МИX 2017.02.08 4515
32 Өмнөд Солонгосын тал АНУ-аас 30 тэрбумын зэвсэг худалдан авчээ file МИX 2017.01.17 5602
31 Өмнөд Солонгос Qualcomm-ийг түүхэн дээд хэмжээгээр торголоо file МИX 2017.01.04 5761
30 Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны төсвийг 20 хувиар танажээ file МИX 2016.12.06 6332
29 "SAMSUNG" хоёр хуваагдаж магадгүй боллоо file МИX 2016.12.02 6323
28 ТӨРИЙН БАНКНЫ ЗАХИРАЛУУД, БОЛОН АВДАГ ЦАЛИНТАЙ НЬ ТАНИЛЦ. ?? file МИX 2016.11.24 6623
27 Эдийн засгийн алуурчны наминчлал МИX 2016.11.23 5922
26 Пак Гын Хе гадаадад хийх томилолт цуцлагджээ file МИX 2016.11.07 6919
25 Самсунг компани Засгийн газраасаа дэмжлэг авахын тулд бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн хувийн компанид их хэмжээний мөнгө хандивласан байж болзошгүй ажээ. file МИX 2016.11.07 7046
24 "Samsung" корпорацийн ашиг орлого 30 хувиар буурчээ file МИX 2016.10.28 6889