메뉴 건너뛰기


ОХУ, БНСУ, Швейцар, Их Британи зэрэг улсуудад эрчүүд нь эмэгтэйчүүдээсээ 30 гаруй хувиар өндөр цалин авдаг талаар Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас мэдээллээ. 

Энэ зөрүү Хятадад 20, Монголд 16,7 хувьтай байна.

Оросын Хөдөлмөрийн яамнаас мэдээлснээр эмэгтэйчүүдийн ачаалал өндөр хэдий ч эрчүүдийн авдаг дундаж цалингийн 70 хувьтай тэнцүү байгаа аж. 

Өнөөдрийн байдлаар цалин хөлстэй холбоотой жендерийн ялгаа дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн бүхий л салбарт гарч байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан мэдээллээр дунджаар эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 20 хувиар бага цалин авдаг байна. Цалин хөлс дэх энэхүү ялгааг нийгмийн хамгийн шударга бус үзэгдлийн нэг гэж үзэж байна. 

Олон улсын хөдөлмөрийн байгууллага /Эх сурвалж: BBC/

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас мэдээлснээр эрчүүд эмэгтэйчүүдийн цалингийн ялгаа хамгийн өндөр байдаг орнуудын эхний тавд Пакистан, Непал, Нидерланд, Швейцар, Өмнөд Солонгос улсууд оржээ.

Цалингийн ялгаа ихэвчлэн үл хөдлөх хөрөнгө, химийн үйлдвэрлэл, санхүүгийн салбарт гардаг байна. 

Хамгийн өндөр зөрүү Пакистанд буюу 62,5 хувьтай байгаа бол Непал улсад эрчүүд нь эмэгтэйчүүдээсээ дунджаар 44,7 хувиар илүү цалин авч байгаа аж.

Харин Европын холбооны улсаас Нидерландад эмэгтэйчүүд эрчүүдээсээ хөдөлмөрөө 40,3 хувиар бага үнэлүүлдэг байна.

Харин Панам, Иордан, Кабо-Верде зэрэг улсуудад цалин тэнцүү буюу цалингийн зөрүү нь тэгтэй тэнцүү байх аж. Мөн цалингийн зөрүү хамгийн бага таван улсын тоонд Румын (1,8%), Болгар (2,1%), Филиппин (2,6%), Эквадор (4,6%) болон Бангладеш (4,7%) улсууд орж байна. 

Гэвч Филиппин, Бангладеш болон Кабо-Верде улсууд дунджаас доогуур цалин авдаг ажээ. 

Мөн уг жагсаалтад Тайланд (-2,5%), Сьерра-Леон (-5,5%) улсууд хасах үзүүлэлттэй байгаа нь эмэгтэйчүүд нь эрчүүдээсээ өндөр цалин авдаг гэсэн үг юм байна. Гэлээ ч тухайн хоёр улс мөн л өндөр цалинтай улсад багтдаггүй аж. 

bbc1.jpg



Эх сурвалж: BBC

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
» Орос, Солонгос, Швейцарт эрчүүд нь эмэгтэйчүүдээс 30 хувиар өндөр цалин авдаг file МИX 2019.03.04 96
48 Хамгийн их эмнэлгээр үйлчлүүлдэг иргэдтэй орноор Солонгос Улс тодорлоо file МИX 2018.11.07 199
47 “SAMSUNG ELECTRONICS” КОМПАНИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 80.1 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ file МИX 2018.09.10 304
46 “АЖИЛСАГ МОНГОЛ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАВ МИX 2018.07.13 981
45 Солонгост воны ханш унаж, өргөн хэрэглээний барааны үнэ өсч байна file МИX 2018.06.19 2347
44 “Ган” картаараа БНСУ-ын шилдэг 5 эмнэлэгт 20 %, ЛОТТЕ их дэлгүүрээр 5 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй file МИX 2018.06.06 1576
43 Монгол-Солонгосын бизнес форум 2018.01.16 file МИX 2018.01.17 2813
42 ӨМНӨД СОЛОНГОС БОЛОН МОНГОЛ УЛС ХАРИЛЦААГАА БЭХЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ file МИX 2018.01.17 3808
41 МОНГОЛ-УМАРД СОЛОНГОСЫН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ 2017 ОНД ТҮҮХЭН ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ МИX 2018.01.08 6728
40 БНСУ-ын экспорт сүүлийн 60 жилийн дээд хэмжээнд хүрч өсөв МИX 2018.01.02 4279
39 Самсунгийн захирал өнгөрсөн жилийн Өмнөд Солонгосын хамгийн өндөр цалинтай хүнээр тодорчээ file МИX 2018.01.02 4166
38 Солонгосын засгийн газар түүхэндээ анх удаа $30,000 хүрнэ гэж зарлалаа. file МИX 2018.01.02 6256
37 2018 онд нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг 1060 воноор өсгөж, 7,530вон болгож баталлаа. file МИX 2017.10.24 6573
36 Хоёр Солонгосыг нэгтгэхэд ямар хэмжээний зардал гарах вэ? file МИX 2017.05.03 5689
35 Өмнөд Солонгостой байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрээ АНУ цуцалж магадгүй file МИX 2017.04.19 5587
34 Хөрөнгө оруулагчид Монголд найдвар тавьсаар байгаагийн гурван шалтгаан file МИX 2017.02.23 6324
33 Хятад улс нарны эрчим хүч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна МИX 2017.02.08 6680
32 Өмнөд Солонгосын тал АНУ-аас 30 тэрбумын зэвсэг худалдан авчээ file МИX 2017.01.17 7276
31 Өмнөд Солонгос Qualcomm-ийг түүхэн дээд хэмжээгээр торголоо file МИX 2017.01.04 7552
30 Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны төсвийг 20 хувиар танажээ file МИX 2016.12.06 8204