메뉴 건너뛰기


Монгол-Солонгосын Бизнес форум Сөүл хотноо үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийж буй айлчлалын хүрээнд Монголоос 45 компанийн 60 гаруй бизнесийн төлөөлөгч Бизнесийн форумд оролцож байгаа юм.

2017 оны байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 209 сая ам.доллар хүрсэн бөгөөд үүнээс экспорт 12 сая, импорт 198 сая ам.доллар болж, худалдааны нийт эргэлт 1.4 хувиар өсжээ. Монгол Улсаас Өмнөд Солонгос руу экспортод сүлжмэл хувцас, молибдены хүдэр, эвэр туулай, мал амьтны бэлдмэл тэжээл гаргаж байна. Энэ нь манай улсын экспортын 0.2 хувийг, импортын 4.6 хувийг эзэлж байгаа юм.
forum2018.jpg
Солонгосын Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын дэд тэргүүн Ким Жун Дон Бизнес форумыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын хувьд газрын баялаг ихтэй улс. Манай улсын хувьд ашигт малтмал бага. Тиймээс бид энэ тал дээр хамтран ажиллах боломжтой” гэв.

1990-2017 оны хагас жилийн байдлаар БНСУ-аас нийт 512 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд тус улсын хөрөнгө оруулалттай 2,399 компани бүртгэгдсэн байна. Салбараар нь авч үзвэл солонгосчууд бөөний болон жижиглэн худалдаа, нийтийн хоол, уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаанд түлхүү ажиллаж байна. 

Монголын Худалдаа аж, үйлдвэрийн танхимын Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав үг хэлэхдээ “БНСУ нь байгалийн баялгаар дутмаг ч дэлхийд дээгүүр эрчим хүчний хэрэглэгч улс бөгөөд үйлдвэрлэл болон хөрөнгө оруулалт, техник технологийн тал дээр харьцангуй тэргүүлэгч орон. Нөгөөтэйгүүр Монгол Улсын хувьд мал аж ахуй, газар тариалан, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ихтэй боловч хөрөнгө, технологи дутмаг. Иймд Монгол-Солонгосын хамтын ажиллагаанд маш их орон зай байна” гэж байв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлж өр зээлүүдээ хугацаанд нь барагдуулж байгаа талаар мөн Монгол Улсын эдийн засаг өсөлт үргэлжилж байгаа талаар онцоллоо. 
БНСУ-ын Худалдаа, Аж үйлдвэр, эрчим хүчний дэд сайд Кан Сүн Чөн

“Бид Монгол Улсад нийтийн хоол, худалдааны салбарт амжилттай ажиллаж байна. Тухайлбал Монгол Улсын нийт франчайз бизнесийн 60 хувийг эзэлж байгаа юм. Мөн худалдааны салбарт Имарт зэрэг дэлгүүр амжилттай ажиллаж, өнгөрсөн жил хоёр дахь салбараа нээлээ. Мөн Монгол Улсыг нар, салхины эрчим хүчний арвин нөөцтэй гэж ойлгосон. Энэ чиглэлд Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байна. Түүнчлэн аж үйлдвэрийн салбарт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах тал дээр хамтран ажиллах боломжтой. Мянган бээрийн замыг нэг алхмаар гэж үг байдаг. Тэгэхээр хамтын ажиллагаагаа алхам алхмаар эхэлвэл бидний хамтын ажиллагаа Зүүн Хойд Азийн тулгуур болно гэж итгэж байна” хэмээлээ. 

Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар танилцуулж байна.
Тэрбээр “Монгол Улсын хувьд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 гаруйхан жилийн дотор найм дахин өссөн. Жижиг эдийн засаг зөв бодлогоор явж чадвал маш хурдан өсөлт гаргах боломжтой. Монгол Улсын экспорт импортоосоо давсан эерэг хандлага байгаа. Нийт худалдааны эерэг баланс 14 хувиар өснө гэж төлөвлөсөн. Өнгөрсөн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсан. Гэхдээ Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн томорч байна.

Монгол Улсын төрөөс хууль эрх зүйн тогтвортой байдлыг нэн тэргүүнд анхаарна. Манай улс дотоодын хүчин зүйлээс гадна олон улсын гэрээ хэлэлцээрүүдэд нэгдэж орсон байдаг. Энэ үүргээ бид байнга биелүүлж бий. Дэлхий нийтийн өмнө тавьсан үүрэг хариуцлагаа нэн тэргүүнд тавьдаг. Монгол Улсын Ерөнхий сайдын хэлснээр олон улсаас босгосон бондын эргэн төлөлтүүд дээрээ хариуцлагатай хандаж байна. Мөн олон улсын 30 гаруй татварын давхар гэрээ, хэлэлцээтэй” гэж байлаа. 

Монгол-Солонгосын Бизнесийн форум өнөөдөр орон нутгийн цагаар 12:00 хүртэл үргэлжилнэ.


- БНСУ-аас Ikon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяа мэдээлж байна - 
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
49 Орос, Солонгос, Швейцарт эрчүүд нь эмэгтэйчүүдээс 30 хувиар өндөр цалин авдаг file МИX 2019.03.04 717
48 Хамгийн их эмнэлгээр үйлчлүүлдэг иргэдтэй орноор Солонгос Улс тодорлоо file МИX 2018.11.07 729
47 “SAMSUNG ELECTRONICS” КОМПАНИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 80.1 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ file МИX 2018.09.10 774
46 “АЖИЛСАГ МОНГОЛ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАВ МИX 2018.07.13 1420
45 Солонгост воны ханш унаж, өргөн хэрэглээний барааны үнэ өсч байна file МИX 2018.06.19 2828
44 “Ган” картаараа БНСУ-ын шилдэг 5 эмнэлэгт 20 %, ЛОТТЕ их дэлгүүрээр 5 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй file МИX 2018.06.06 2407
» Монгол-Солонгосын бизнес форум 2018.01.16 file МИX 2018.01.17 3172
42 ӨМНӨД СОЛОНГОС БОЛОН МОНГОЛ УЛС ХАРИЛЦААГАА БЭХЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ file МИX 2018.01.17 4185
41 МОНГОЛ-УМАРД СОЛОНГОСЫН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ 2017 ОНД ТҮҮХЭН ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ МИX 2018.01.08 12692
40 БНСУ-ын экспорт сүүлийн 60 жилийн дээд хэмжээнд хүрч өсөв МИX 2018.01.02 4684
39 Самсунгийн захирал өнгөрсөн жилийн Өмнөд Солонгосын хамгийн өндөр цалинтай хүнээр тодорчээ file МИX 2018.01.02 4555
38 Солонгосын засгийн газар түүхэндээ анх удаа $30,000 хүрнэ гэж зарлалаа. file МИX 2018.01.02 12088
37 2018 онд нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг 1060 воноор өсгөж, 7,530вон болгож баталлаа. file МИX 2017.10.24 6788
36 Хоёр Солонгосыг нэгтгэхэд ямар хэмжээний зардал гарах вэ? file МИX 2017.05.03 5915
35 Өмнөд Солонгостой байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрээ АНУ цуцалж магадгүй file МИX 2017.04.19 5810
34 Хөрөнгө оруулагчид Монголд найдвар тавьсаар байгаагийн гурван шалтгаан file МИX 2017.02.23 6471
33 Хятад улс нарны эрчим хүч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна МИX 2017.02.08 6829
32 Өмнөд Солонгосын тал АНУ-аас 30 тэрбумын зэвсэг худалдан авчээ file МИX 2017.01.17 7506
31 Өмнөд Солонгос Qualcomm-ийг түүхэн дээд хэмжээгээр торголоо file МИX 2017.01.04 7706
30 Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны төсвийг 20 хувиар танажээ file МИX 2016.12.06 8356