메뉴 건너뛰기



Ажилд орох, гарааны бизнес эрхлэхийг хүссэн хүмүүст шаардлагатай мэргэжлийн чадвар технологи эзэмшихэд нь хөтөлбөрийг мэргэжлийн сургалтын хөтөлбөр гэнэ.
Гадаад ажилчин ажил эрхлэлтийн даатгалд даатгуулсан тохиолдолд энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой болдог.
Харин гэрлэсэн цагаач иргэн ажил эрхлэлтийн даатгалд даатгуулж байгаагүй ч гэсэн тус хөтөлбөрт хамрагдах боломжтой.

job.png

• Хөдөлмөрийн бирж (www.work.go.kr/jobcenter)

• Хөдөлмөрийн яамны зөвлөгөө өгөх төв ( улсын код хийлгүйгээр 1350)

• Хөдөлмөрийн яамны Ажил мэргэжлийн чадварыг хөгжүүлэх мэдээлэлийн сүлжээ (www.hrd.go.kr)
(1) Нэил Бэүм картын тогтолцоо гэж юу вэ?
Мэргэшүүлэх сургалт шаардлагатай ажилгүй иргэнд сургалтын төлбөр олгох мэргэжлийн чадварыг хөгжүүлэх данс(нэил бэүм карт) нээж ажил мэргэжлийн чадвараа хөгжүүлэх сургалтанд сууж туршлага чадвар хуримлуулахад нь туслах тогтолцоо юм.
(2) Хамрах хүрээ
15-аас дээш настай ажилгүй иргэн, жижиг бизнес эрхлэгч(1 жилээс дээш хугацаагаар үйл ажиллагаа явуулсан, жилийн борлуулалтын хэмжээ 150 сая воноос доош байх), ахлах сургуулийн 3-р ангид сурч буй сурагчаас цаашид анги дэвшихгүй сурагч, их дээд сургууль төгсөхгүй гэж буй хүн
(3) Тусламжийн агуулга
◉ Үзүүлэх дэмжлэгийн хэмжээ: Хүн тус бүрт сургалтын төлбөрийн 20%~95% -тай тэнцэх мөнгө буюу дээд тал нь 2,000,000 хүртэл воны тусламж үзүүлнэ. (Үлдэгдэл мөнгийг суралцагч өөрөө төлнө)

• Ажилд орох цогц сургалтын 2-р төрлийн хөтөлбөрт оролцсон хүн сургалтын төлбөрийн 50%~95% ийн тусламж авна. 1-р төрлийн хөтөлбөрт оролцсон хүнд дээд тал нь 3 сая хүртэл воныг бүхэлд нь, мөн 90%-ийн тусламж олгоно.

• Сургалт дууссанаас хойш 6 сарын дотор тухайн мэргэжлээрээ ажилд орсон юм уу бизнес эрхэлж, 6 сараас дээш хугацаагаар ажилласан хүнд хувиасаа төлсөн сургалтын төлбөрийг нь эргүүлэн олгоно.

• Нэгж хугацаанд(1 сар) элссэн сургалтандаа 80% дээш ирцтэй оролцсон бол 1,160,000 хүртэл урамшуулал олгоно.
◉ Хүчинтэй хугацаа: Данс нээснээс хойш 1 жил

• Данс нээснээс хойш 3 сарын дотор сургалтад суугаагүй бол дансыг хаах (Дахин ажилд орох хүсэлт гаргасны дараа данс нээх байгууллагаар дамжин сэргээсний дараа ашиглах боломжтой) ба 6 сарын дотор сургалтад суугаагүй бол дансыг хаах буюу үлдэгдэл мөнгө нь буцаагдана.
Хэрвээ дансыг дахин нээх болвол дансны хязгаарыг 50% хүртэл бууруулна.
(4) Сургалт
◉ Хөдөлмөрийн яамнаас хүлээн зөвшөөрч зарласан, данс ашиглах боломжтой сургалт

• Мэргэжил олгох сургалтын төвийн хичээлүүдээс Хөдөлмөрийн яамны сайд хүлээн зөвшөөрч зарласан сургалтыг Мэргэжлийн ур чадварын сургалтын мэдээллийн сүлжээ HRD-Net(http://www.hrd.go.kr-оос хайн олж Хөдөлмөрийн биржийн зөвлөгч ажилтантай зөвлөлдөн сонгон суралцана.
(5) Тусламж үзүүлэх үе шат
① Сургалтын талаар зөвлөгөө авах ② Данс нээх ③ Сургалтанд сурах ④ Сургалтын зардал олгох
• Ажил хайж байгаагаа бүртгүүлэх, данс нээлгэх
• Нарийн зөвлөгөө авах
• Сургалтын ач холбогдол, хэр яаралтай болохыг судлах
• Тохирсон мэргэжлийг тогтоох, данс нээхээр шийдэх
• Сургалтанд бүртгүүлэх
• Сургалтанд суух
• Нэгж хугацаагаар (1 сар) сургалтын төлбөрөө нэхэмжлэх
• Ирц бүртгэлийг шалгасны дараа сургалтын төлбөр болон урамшууллыг тооцож олгоно.
Төв

Ажилгүй хүн Төв

Ажилгүй хүн Ажилгүй хүн

Сургалтын төв Хөдөлмөрийн
бирж
(6) Мэргэжил олгох бусад сургалтын байгууллагууд
• Гэрлэсэн цагаач эмэгтэй нь Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлдэг Нэил Бэүм карт хөтөлбөрөөс гадна Эмэгтэй боловсон хүчний хөгжлийн төв(www.vocation.or.kr), Эмэгтэйчүүдийн төв дээр зохион байгуулдаг төлбөртэй болон төлбөргүй сургалтанд хамрагдаж болно.

• Гэхдээ эдгээр байгууллагууд бүгд гэрлэсэн цагаач эмэгтэйчүүдэд зориулсан сургалт явуулдаггүй.
Тиймээс өөрийн оршин суугаа газрын холбогдох байгууллагаас эхлээд асууж лавлах нь зүйтэй.
#Copy #Naver

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
» Мэргэжлийн сургалтын хөтөлбөр [1] МИX 2018.03.30 11560
30 Ажилд авна: Үл хөдлөх хөрөнгийн зууч dorj 2024.01.07 536
29 Ondor huutei hugatsaatai hadgalamj bdag yum bn jiliin 20% mongold Star 2022.11.15 806
28 Чолланамду Бусонгүн-д ажил байна. Урнаа 2019.09.20 982
27 미아역 t omdnii vildwer shida awna so ezen 01076850057 [1] [1] МИX 2018.02.19 11325
26 청량리 yogt shida awna.ajil xelee medexgui baij bno МИX 2017.03.13 5483
25 MASAND ajild avna МИX 2016.11.23 5676
24 БНСУ-Д ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ (АНХААРУУЛГА, СЭРЭМЖЛҮҮЛЭГ) file МИX 2016.11.18 6235
23 mugsuu sain meddeg hun avna МИX 2016.08.25 5963
22 1 emegtei hoteliin ajild yaaraltai abna МИX 2016.08.25 5849
21 setakt er em ajil bn 01032755637 МИX 2016.08.21 2650
20 Oedoliin vildvert indvvchin ajild avna 회기동 01029346452 МИX 2016.08.21 2658
19 БНСУ-ын МТ-ын компанид монгол ажилтан шалгаруулж авна. МИX 2016.06.21 5309
18 사가정역 oirhon bair baina 2 room МИX 2016.05.16 2442
17 Eregtei arbait bna. МИX 2016.05.16 2580
16 ajil baina МИX 2016.05.06 2694
15 Гольфийн талбайн машин угаалгын газар ажиллах 20-35 насны залуусыг бүртгэж байна. МИX 2016.05.06 2637
14 Тэгүд машины дугуй дахин боловсруулах үйлдвэрт 3 эрэгтэй ажилчин авна. МИX 2016.05.06 2394
13 Солонгос судлалын магистрийн 2016 оны хичээлийн жилд гадаад оюутанд тэтгэлэг зарлаж байна. МИX 2016.05.05 2784
12 사당역 택배 arba baina. МИX 2016.05.03 2518