메뉴 건너뛰기


Зураг
ТОКИО. /Эн-Эйч-Кэй/.  Япон, Хятад болон Өмнөд Солонгосын удирдагчид Токио хотноо уулзаж, хэлэлцээ хийсэн тухай “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээллээ.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар өнөө өглөө Токио хотноо 2015 оноос хойшхи тус гурван улс хоорондын анхны уулзалтыг хийсэн байна.

Ли Көцян нь сүүлийн долоон жилийн хугацаанд Японд хөл тавьж буй Хятадын анхны ерөнхий сайд бол Мүн Жэ Ин нь сүүлийн 6.5 жилийн хугацаанд Японд айлчилж буй Өмнөд Солонгосын анхны удирдагч юм.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун саяхан Хятад улсад хоёр дахь айлчлалаа хийсниийг гурван талын хэлэлцээний эхэнд Ш.Абэ дурдаад “Умард Солонгосыг цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөс нь эргэлт буцалтгүйгээр бүрэн татгалзуулах боломж бидэнд байна” гэжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Цөмийн зэвсгээсээ татгалзах дорвитой үйлдэл хийхийг Умард Солонгосоос шаардахын тулд Япон, Хятад болон Өмнөд Солонгос олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллах хэрэгтэй. Мөн олон арван жилийн өмнө Умард Солонгосын тагнуулчдад хулгайлагдсан Японы иргэдтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд улс орнууд хамтран ажиллах хэрэгтэй ” гэсэн байна.

Харин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин "Солонгосын хойг болоод Зүүн Хойд Азид энх тайван байдлыг цогцлооход Япон болон Хятадын дэмжлэг туслалцаа маш чухал" гэж онцлон тэмдэглэсэн бол Хятад улсын Ерөнхий сайд Ли Көцян "Дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулахын тулд бүс нутгийн энх тайван болоод тогтвортой байдлыг хангаж, сахин хамгаалахын төлөө манай гурван улс илүү нягт хамтран ажиллах нь зүйтэй" гэжээ.

Гурван улсын удирдагчид мөн эдийн засгийн асуудлаар хамтран ажиллах арга замуудыг авч хэлэлцжээ.
 

Г.Доржханд
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
91 БНСУ-ын парламентын гишүүн Ким Ён Жуг Алтан гадас одонгоор шагналаа file МИX 2019.05.24 1199
90 БНСУ-ын Ерөнхийлөгч АНУ-д айлчилж байна file МИX 2019.04.11 457
89 УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзлаа file МИX 2019.03.29 575
88 БНСУ-ын Ерөнхий сайд “Иргэн та эрх баригч” хөтөлбөр, Зөвлөлдөх санал асуулга явуулж шийдвэр гаргадаг талаараа танилцууллаа [1] file МИX 2019.03.26 595
87 Зөрчилгүй иргэдийн визийг хүндрэлгүй гаргахад анхаарч ажиллахыг БНСУ-ын Ерөнхий сайдаас хүслээ file МИX 2019.03.26 897
86 Визгүй зорчих асуудлыг судалж, шийдвэртэй ажиллахаа БНСУ-ын Ерөнхий сайд амлав file МИX 2019.03.26 1778
85 БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ён Монгол Улсад айлчилна file МИX 2019.03.22 228
84 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён бараалхлаа file МИX 2018.09.12 523
83 Хоёр Солонгос дайны энхийн гэрээ байгуулах уу? file МИX 2018.09.12 372
82 Өмнөд Солонгосын үндэсний ассамблейн дэд дарга Ли Жу Ён нь парламентын төлөөлөгчдийг ахлан Марокко улсад айлчилж байгаа юм байна. file МИX 2018.08.29 323
81 ХОЙД СОЛОНГОС 2020 ОНД ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ БОЛНО file МИX 2018.07.18 438
80 АНУ-ТАЙ ЯМАР Ч ҮЕД ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ХИЙХЭД БЭЛЭН БАЙГААГАА МЭДЭГДЖЭЭ МИX 2018.05.25 688
79 КИМ ЖӨН УНТАЙ ХИЙХЭЭР ТОВЛООД БАЙСАН УУЛЗАЛТАА Д.ТРАМП ЦУЦАЛЖЭЭ МИX 2018.05.25 603
78 ЦӨМИЙН ТУРШИЛТЫН ТАЛБАЙГ ХААХ ЁСЛОЛД ОРОЛЦОХ СЭТГҮҮЛЧДИЙН НЭРСИЙН ЖАГСААЛТЫГ УМАРД СОЛОНГОС ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ МИX 2018.05.22 474
» ЯПОН, ХЯТАД БОЛОН ӨМНӨД СОЛОНГОСЫН УДИРДАГЧИД ГУРВАН ТАЛЫН ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ МИX 2018.05.09 9476
76 ТРАМП-КИМИЙН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БОЛОХ ГАЗРУУДААС МОНГОЛ БОЛОН СИНГАПУР ТУНАЖ ҮЛДЭЭД БАЙНА МИX 2018.04.27 885
75 ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН УУЛЗАЛТААС ЯМАР ҮР ДҮН ГАРАХ БОЛ? МИX 2018.04.27 9031
74 ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН ТҮҮХЭН УУЛЗАЛТ ЭХЛЭВ file МИX 2018.04.27 9226
73 Хоёр Солонгосын удирдагчид утсаар шууд холбогддог болов file МИX 2018.04.21 1039
72 ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУСГАЙ ЭЛЧ ОРОСТ АЙЛЧИЛНА МИX 2018.03.12 1160