메뉴 건너뛰기


Зураг
ТОКИО. /Эн-Эйч-Кэй/.  Япон, Хятад болон Өмнөд Солонгосын удирдагчид Токио хотноо уулзаж, хэлэлцээ хийсэн тухай “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээллээ.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар өнөө өглөө Токио хотноо 2015 оноос хойшхи тус гурван улс хоорондын анхны уулзалтыг хийсэн байна.

Ли Көцян нь сүүлийн долоон жилийн хугацаанд Японд хөл тавьж буй Хятадын анхны ерөнхий сайд бол Мүн Жэ Ин нь сүүлийн 6.5 жилийн хугацаанд Японд айлчилж буй Өмнөд Солонгосын анхны удирдагч юм.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун саяхан Хятад улсад хоёр дахь айлчлалаа хийсниийг гурван талын хэлэлцээний эхэнд Ш.Абэ дурдаад “Умард Солонгосыг цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөс нь эргэлт буцалтгүйгээр бүрэн татгалзуулах боломж бидэнд байна” гэжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Цөмийн зэвсгээсээ татгалзах дорвитой үйлдэл хийхийг Умард Солонгосоос шаардахын тулд Япон, Хятад болон Өмнөд Солонгос олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллах хэрэгтэй. Мөн олон арван жилийн өмнө Умард Солонгосын тагнуулчдад хулгайлагдсан Японы иргэдтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд улс орнууд хамтран ажиллах хэрэгтэй ” гэсэн байна.

Харин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин "Солонгосын хойг болоод Зүүн Хойд Азид энх тайван байдлыг цогцлооход Япон болон Хятадын дэмжлэг туслалцаа маш чухал" гэж онцлон тэмдэглэсэн бол Хятад улсын Ерөнхий сайд Ли Көцян "Дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулахын тулд бүс нутгийн энх тайван болоод тогтвортой байдлыг хангаж, сахин хамгаалахын төлөө манай гурван улс илүү нягт хамтран ажиллах нь зүйтэй" гэжээ.

Гурван улсын удирдагчид мөн эдийн засгийн асуудлаар хамтран ажиллах арга замуудыг авч хэлэлцжээ.
 

Г.Доржханд
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
» ЯПОН, ХЯТАД БОЛОН ӨМНӨД СОЛОНГОСЫН УДИРДАГЧИД ГУРВАН ТАЛЫН ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ МИX 2018.05.09 84
76 ТРАМП-КИМИЙН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БОЛОХ ГАЗРУУДААС МОНГОЛ БОЛОН СИНГАПУР ТУНАЖ ҮЛДЭЭД БАЙНА МИX 2018.04.27 415
75 ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН УУЛЗАЛТААС ЯМАР ҮР ДҮН ГАРАХ БОЛ? МИX 2018.04.27 147
74 ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН ТҮҮХЭН УУЛЗАЛТ ЭХЛЭВ file МИX 2018.04.27 88
73 Хоёр Солонгосын удирдагчид утсаар шууд холбогддог болов file МИX 2018.04.21 145
72 ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУСГАЙ ЭЛЧ ОРОСТ АЙЛЧИЛНА МИX 2018.03.12 324
71 ӨМНӨД СОЛОНГОСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ТУСГАЙ ЭЛЧ АНУ-Д АЙЛЧИЛНА МИX 2018.03.08 349
70 НҮБ-ЫН ТЭРГҮҮН УМАРД СОЛОНГОСЫН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАВ МИX 2018.02.12 405
69 ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ПХЕНЬЯНД АЙЛЧЛАХЫГ УРИВ МИX 2018.02.12 363
68 Их Хурлын гишүүнийг авилгал авсан хэргээр баривчилжээ МИX 2018.02.05 356
67 ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ЛИ НАГ ЕН НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ file МИX 2018.01.17 387
66 СОЛОНГОСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ЖИЛИЙН ЦАЛИН 5 САЯ ВОНООР НЭМЭГДЖЭЭ file МИX 2018.01.17 402
65 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ӨМНӨД СОЛОНГОСТОЙ БАЙГУУЛАХ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ИХЭЭХЭН НАЙДЛАГА ТАВЬЖ БАЙНА file МИX 2018.01.17 373
64 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хегийн эд хөрөнгийг хураах эсэхийг хэлэлцэхээр болжээ МИX 2018.01.09 482
63 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хегийн туслахууд улсын мөнгийг түүнд бэлнээр өгч байснаа хүлээжээ МИX 2018.01.08 555
62 СӨҮЛ ПХЕНЬЯНТАЙ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХЭД БЭЛЭН БАЙНА МИX 2018.01.02 515
61 Тагнуулын Газрын экс дарга улсын мөнгийг хандивлажээ file МИX 2017.12.07 569
60 экс ерөнхийлөгч Пак Гын Хег шүүх хурал өнөөдөр дахин эхлэхээр болжээ file МИX 2017.11.20 797
59 АНУ-ЫГ ОРОЛДОХГҮЙ БАЙХЫГ УМАРД СОЛОНГОСТ АНХААРУУЛАВ МИX 2017.11.08 1140
58 “Солонгосын хойг дээр дайн болохгүй гэдэгт би итгэлтэй байна file МИX 2017.09.08 1535