메뉴 건너뛰기


ОХУ, АНУ-ын хүйтэн дайны уршгаар Солонгосын хойг тусгаарлагдаж Хойд болон Өмнөд Солонгос болж хуваагдсан. Үүнээс хоёр улсын Засгийн газар эрх мэдэл, газар нутгийн төлөө иргэний дайн 1950 оны зургаадугаар сарын 25-нд эхэлж 1953 оны долдугаар сарын 27-нд дайны галыг зогсоох гэрээгээр эцэслэсэн билээ. Хоёр Солонгос өдгөө хүртэл дайны энхийн хэлцэл байгуулаагүй юм.

kim_moon.jpg

20-р зууны туршид хоёр Солонгосын харилцаа хурц байсан боловч одоогийн нөхцөл байдал өмнөхтэй харьцуулахад энх тайван  руу чиглэх төлөвтэй байна.

2so_uulzalt.jpg


Он удаан жилийн турш Хойд Солонгос цөмийн зэвсгээр сүрдүүлж, хүний эрхийг ноцтойгоор зөрчдөг хэмээн шүүмжлэл дагуулж ирсэн. 2011 онд аав Ким Жон Илийн залгамж халааг авсан Ким Жон Ун одоо үеийн дэлхийн улс төрд гол тоглогчдын нэг болсон. Үүний үр дүнд нь Хойд Солонгос дэлхий дахинд аажим аажмаар нээлттэй болж байна. Энэхүү өөрчлөлтөд 2017 оноос АНУ-ын засгийн эрхийг барьж эхэлсэн ерөнхийлөгч Дональд Трамп багагүй үүрэг гүйцэтгэсэн. Олон улсын хэвлэл мэдээлэл, улс төр судлаачид Хойд Солонгосын эерэг хандлагыг сайшааж цаашид Өмнөд Солонгостой дайны энхийн гэрээ байгуулах талаар уриалж байна.

Тэгвэл 2018 онд Хоёр Солонгосын харилцаа идэвхжиж хэд хэдэн уулзалт зохион байгуулагдсан юм.



2018 оны дөрөвдүгээр сарын 27-нд болсон уулзалтад Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар Засгийн газрын томоохон албан тушаалтнуудын хамтаар оролцсон. Уг уулзалтад цөмийн зэвсэггүй болгох хөтөлбөрийн тухай болон хоёр Солонгосын харилцааг сайжруулах сэдвийн хүрээнд болж өнгөрсөн. Энэ уулзалтын үеэр Ким Жон Ун болон Мүн Жэ Ин нар нь цаашдын үйл ажиллагаануудад идэвхтэй хамтарч, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудалд дуу хоолойгоо нэгтгэнэ гэдгээ ч тодотгож байв.

Үр дүнд нь хоёр Солонгосын зэвсэггүй бүсэд орших үзэл суртал, ухуулгын зорилгоор хэрэглэдэг чанга яригчдыг татан буулгаж мөн Хойд Солонгос Өмнөд Солонгостой нэг цагийн бүсэд шилжсэн нь хоёр Солонгос нэгдэх үү гэх таамгийг ч олон улсын судлаачдын дунд бий болгосон.

Харин 2018 оны тавдугаар сарын 26-нд  Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар дахин уулзалдаж, Сингапурт болохоор товлогдож байсан Трамп-Ким нарын уулзалтын тухай санал бодлоо хуваалцжээ. Мөн хамтын харилцаагаа өргөжүүлж дайны улмаас салган тусгаарлагдсан гэр бүлүүдэд уулзах завшаан олгосон. Түүнчлэн Хойд Солонгос иргэний дайнд АНУ-ын амь үрэгдсэн цэргүүдийн шарилыг хүлээлгэн өгсөнд холбогдох эрх баригчид эергээр хүлээн авсан.

92 настай Өмнөд Солонгосын иргэн 71 настай хүүтэйгээ уулзаж буй агшин

Тэгвэл хоёр Солонгосын тэргүүн нар ирэх Есдүгээр сарын 18-20 өдрүүдэд Хойд Солонгосын нийслэл Пеньян хотод болох уулзалтад Солонгосын Хойгийг цөмийн зэвсэггүй болгох сэдвийн хүрээнд хэлэлцэхээр төлөвлөөд байна. Өмнөд Солонгосын эрх баригчид Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унаас цөмийн зэвсэггүй болгох тодорхой мөрийн хөтөлбөр гаргаж ерөнхийлөгч Трамптай хамтран ажиллах талаар хүсэмжилжээ.

Олон улсын судлаачдын үзэж байгаагаар өмнөх хоёр уулзалтаас илүү том хүрээнд болохыг таамаглаж байгаа бөгөөд хэрэв хэлэлцээр амжилттай болбол дайны энхийн гэрээ байгуулаах бүрэн бололцоотой хэмээн дүгнээд байна.

Г. МАНДАХ

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
90 БНСУ-ын Ерөнхийлөгч АНУ-д айлчилж байна file МИX 2019.04.11 28
89 УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзлаа file МИX 2019.03.29 125
88 БНСУ-ын Ерөнхий сайд “Иргэн та эрх баригч” хөтөлбөр, Зөвлөлдөх санал асуулга явуулж шийдвэр гаргадаг талаараа танилцууллаа [1] file МИX 2019.03.26 37
87 Зөрчилгүй иргэдийн визийг хүндрэлгүй гаргахад анхаарч ажиллахыг БНСУ-ын Ерөнхий сайдаас хүслээ file МИX 2019.03.26 348
86 Визгүй зорчих асуудлыг судалж, шийдвэртэй ажиллахаа БНСУ-ын Ерөнхий сайд амлав file МИX 2019.03.26 1295
85 БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ён Монгол Улсад айлчилна file МИX 2019.03.22 48
84 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён бараалхлаа file МИX 2018.09.12 340
» Хоёр Солонгос дайны энхийн гэрээ байгуулах уу? file МИX 2018.09.12 206
82 Өмнөд Солонгосын үндэсний ассамблейн дэд дарга Ли Жу Ён нь парламентын төлөөлөгчдийг ахлан Марокко улсад айлчилж байгаа юм байна. file МИX 2018.08.29 154
81 ХОЙД СОЛОНГОС 2020 ОНД ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ БОЛНО file МИX 2018.07.18 269
80 АНУ-ТАЙ ЯМАР Ч ҮЕД ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ХИЙХЭД БЭЛЭН БАЙГААГАА МЭДЭГДЖЭЭ МИX 2018.05.25 473
79 КИМ ЖӨН УНТАЙ ХИЙХЭЭР ТОВЛООД БАЙСАН УУЛЗАЛТАА Д.ТРАМП ЦУЦАЛЖЭЭ МИX 2018.05.25 419
78 ЦӨМИЙН ТУРШИЛТЫН ТАЛБАЙГ ХААХ ЁСЛОЛД ОРОЛЦОХ СЭТГҮҮЛЧДИЙН НЭРСИЙН ЖАГСААЛТЫГ УМАРД СОЛОНГОС ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ МИX 2018.05.22 328
77 ЯПОН, ХЯТАД БОЛОН ӨМНӨД СОЛОНГОСЫН УДИРДАГЧИД ГУРВАН ТАЛЫН ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ МИX 2018.05.09 2195
76 ТРАМП-КИМИЙН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БОЛОХ ГАЗРУУДААС МОНГОЛ БОЛОН СИНГАПУР ТУНАЖ ҮЛДЭЭД БАЙНА МИX 2018.04.27 776
75 ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН УУЛЗАЛТААС ЯМАР ҮР ДҮН ГАРАХ БОЛ? МИX 2018.04.27 1975
74 ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН ТҮҮХЭН УУЛЗАЛТ ЭХЛЭВ file МИX 2018.04.27 2034
73 Хоёр Солонгосын удирдагчид утсаар шууд холбогддог болов file МИX 2018.04.21 514
72 ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУСГАЙ ЭЛЧ ОРОСТ АЙЛЧИЛНА МИX 2018.03.12 998
71 ӨМНӨД СОЛОНГОСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ТУСГАЙ ЭЛЧ АНУ-Д АЙЛЧИЛНА МИX 2018.03.08 2283