КИМ ЖӨН УНТАЙ ХИЙХЭЭР ТОВЛООД БАЙСАН УУЛЗАЛТАА Д.ТРАМП ЦУЦАЛЖЭЭ
2018.05.25 12:05
Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Унтай Сингапурт хийхээр товлоод байсан уулзалтаа цуцалж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Тэрбээр Хойд Солонгосын удирдагчид захидал илгээсэн байна.
“Та бүхний ихээхэн уур хилэн, дайсагнасан байдлаа харуулсан саяхны мэдэгдэлтэй холбоотойгоор эртнээс төлөвлөж байсан уулзалтыг одоо хийх нь зохимжгүй гэж үзэж байна” хэмээн Д.Трамп уг захидалд тэмдэглэжээ.
"Дэлхий дахин болон Хойд Солонгос энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүрэх том боломжийг алдлаа" гэж тэрбээр нэмж хэлэхийн сацуу цаашид яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа хэвээр авч үлдэх бодолтой байгаагаа мэдэгдсэн байна. "Хэрвээ та чухал ач холбогдолтой дээд хэмжээний уулзалтын талаархи бодлоо өөрчилвөл над руу бичих юм уу утсаар холбогдоорой" гэж Д.Трамп захидалдаа дурдсан аж. АНУ болон Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилттай холбоотойгоор АНУ-тай хийхээр товлосон уулзалтаа Умард Солонгос цуцалж магадгүй тухай өмнө нь “Ёнхап” агентлаг мэдээлсэн. Гэсэн хэдий ч АНУ болон Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтад бэлтгэсээр байгаагаа АНУ-ын ерөнхийлөгч өмнө нь мэдэгдэж байсан юм.
“Та бүхний ихээхэн уур хилэн, дайсагнасан байдлаа харуулсан саяхны мэдэгдэлтэй холбоотойгоор эртнээс төлөвлөж байсан уулзалтыг одоо хийх нь зохимжгүй гэж үзэж байна” хэмээн Д.Трамп уг захидалд тэмдэглэжээ.
"Дэлхий дахин болон Хойд Солонгос энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүрэх том боломжийг алдлаа" гэж тэрбээр нэмж хэлэхийн сацуу цаашид яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа хэвээр авч үлдэх бодолтой байгаагаа мэдэгдсэн байна. "Хэрвээ та чухал ач холбогдолтой дээд хэмжээний уулзалтын талаархи бодлоо өөрчилвөл над руу бичих юм уу утсаар холбогдоорой" гэж Д.Трамп захидалдаа дурдсан аж.
Э.Аянзаяа