ХОЙД СОЛОНГОС 2020 ОНД ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ БОЛНО
2018.07.18 14:42
АНУ-ын ерөнхийлөгч Дональ Трамп Хойд Солонгосын цөмийн зэвсгийг зогсоох ажил тун удахгүй эхлэх учраас яаравчлах шаардлагагүй гэжээ. Тэрбээр ‘Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсоох хэлэлцээр биеллээ олно. Хойд Солонгосын тал маш сайн ажиллаж байна. Хугацаа зааж хэлж мэдэхгүй байна. Яаравчлаад байх шаардлагагүй гэж бодож байна’ гэжээ.
Өнгөрсөн даваа гаригт Путин, Трамп нарын уулзалтаар Хойд Солонгосын цөмийн зэвсгийн асуудлаар ярилцсан бөгөөд Орос Америктай хамтрахад бэлэн гэжээ.
Албаныхан АНУ Хойд Солонгостой хийсэн хэлэлцээрийг даруй ажил хэрэг болгохыг шаардаж байсан. Учир нь зургадугаар сарын 12-нд болсон Трамп-Кимийн дээд хэмжээний уулзалтаас хойш сарын хугацаанд нүдэнд харагдахуйц өөрчлөлтгүй Майк Помпеог Хойд Солонгост хийсэн айлчлал үр дүнгүй болсон гэх зэрэг хэлэлцээр талаар болох вий гэсэн айдас байсан юм. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Трампын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2020 онд дуусахаас өмнө Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох болно гэж мэдэгдээд байна.
ЭХ СУРВАЛЖ: CHANNELNEWSASIA