Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /OECD/ гишүүн орнуудаас БНСУ-ын иргэд хамгийн их эмнэлгээр үйлчлүүлдэг орноор тодорсон бол эсрэгээрээ эрүүл мэндийн даатгал төлсөн ч эмнэлгийн байгууллага болон эмийн сан нэг ч удаа орж үзээгүй хүмүүс 2,500,000 гаруй байгаа аж.
Энэ сарын 1-ны өдрийн Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас хийсэн “Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын эрүүл мэндийн статистик 2018 он” судалгаагаар 2016 оны байдлаар Солонгос иргэдийн хувьд жилийн хугацаанд 1 хүн дунджаар 17 удаа эмнэлгээр үйлчлүүлсэн байна. Энэ нь OECD-ийн гишүүн 35 орноос хамгийн өндөр үзүүлэлттэй гарчээ. Энэ тоо Японд 12.8 удаа, Германд 10 удаа, Нидерланд 8,8 удаагаар гарсан бол OECD дундаж тоо 6.9 юм байна.
Орлогын түвшинээр авч үзвэл орлого багатай 5,630,000 хүнээс эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлдэггүй 446,000 хүн буюу 8.1% байгаа бол эсрэгээрээ орлого ихтэй 1.720.000 хүнээс эмнэлгээр үйлчлүүлдэггүй 529.000 хүн буюу 4.9% байгаа нь орлого багатай хүмүүс орлого ихтэй хүмүүсээс илүү эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлдэг болохыг тогтоосон байна.