Солонгос Орос, Солонгос, Швейцарт эрчүүд нь эмэгтэйчүүдээс 30 хувиар өндөр цалин авдаг
2019.03.04 14:39
ОХУ, БНСУ, Швейцар, Их Британи зэрэг улсуудад эрчүүд нь эмэгтэйчүүдээсээ 30 гаруй хувиар өндөр цалин авдаг талаар Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас мэдээллээ.
Энэ зөрүү Хятадад 20, Монголд 16,7 хувьтай байна.
Оросын Хөдөлмөрийн яамнаас мэдээлснээр эмэгтэйчүүдийн ачаалал өндөр хэдий ч эрчүүдийн авдаг дундаж цалингийн 70 хувьтай тэнцүү байгаа аж.
Өнөөдрийн байдлаар цалин хөлстэй холбоотой жендерийн ялгаа дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн бүхий л салбарт гарч байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан мэдээллээр дунджаар эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 20 хувиар бага цалин авдаг байна. Цалин хөлс дэх энэхүү ялгааг нийгмийн хамгийн шударга бус үзэгдлийн нэг гэж үзэж байна.
Олон улсын хөдөлмөрийн байгууллага /Эх сурвалж: BBC/Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас мэдээлснээр эрчүүд эмэгтэйчүүдийн цалингийн ялгаа хамгийн өндөр байдаг орнуудын эхний тавд Пакистан, Непал, Нидерланд, Швейцар, Өмнөд Солонгос улсууд оржээ.
Цалингийн ялгаа ихэвчлэн үл хөдлөх хөрөнгө, химийн үйлдвэрлэл, санхүүгийн салбарт гардаг байна.
Хамгийн өндөр зөрүү Пакистанд буюу 62,5 хувьтай байгаа бол Непал улсад эрчүүд нь эмэгтэйчүүдээсээ дунджаар 44,7 хувиар илүү цалин авч байгаа аж.
Харин Европын холбооны улсаас Нидерландад эмэгтэйчүүд эрчүүдээсээ хөдөлмөрөө 40,3 хувиар бага үнэлүүлдэг байна.
Харин Панам, Иордан, Кабо-Верде зэрэг улсуудад цалин тэнцүү буюу цалингийн зөрүү нь тэгтэй тэнцүү байх аж. Мөн цалингийн зөрүү хамгийн бага таван улсын тоонд Румын (1,8%), Болгар (2,1%), Филиппин (2,6%), Эквадор (4,6%) болон Бангладеш (4,7%) улсууд орж байна.
Гэвч Филиппин, Бангладеш болон Кабо-Верде улсууд дунджаас доогуур цалин авдаг ажээ.
Мөн уг жагсаалтад Тайланд (-2,5%), Сьерра-Леон (-5,5%) улсууд хасах үзүүлэлттэй байгаа нь эмэгтэйчүүд нь эрчүүдээсээ өндөр цалин авдаг гэсэн үг юм байна. Гэлээ ч тухайн хоёр улс мөн л өндөр цалинтай улсад багтдаггүй аж.
Эх сурвалж: BBC