Солонгос Cолонгосын өвчинтэй тэмцэх газраас
2019.04.08 15:22
Cолонгосын өвчинтэй тэмцэх газраас Чэжү хавийн нутгаас энэ жил анхны 'Японы тархины үрэвсэл" үүсгэгч жижиг улаан гэрийн шумуул олдсоныг анхааруулж, солонгос даяар японы тархины үрэвслийн сэрэмжлүүлэг зарлалаа.
Энэхүү жижиг гэрийн шумуул нь тариалангийн талбай, ферм, хонхор шалбаагаар нутагладаг эмэгчин улаан хүрэн өнгөтэй жижиг шумуул бөгөөд голдуу шөнийн цагаар цус сорох зэрэг үйл ажиллагаагаа нь идэвхждэг.
Өвчинтэй тэмцэх газраас хөдөө хээр явахдаа гэрэлтэй өнгийн урт өмд болон урт ханцуйтай хувцас өмсөж аль болох арьсаа багахан шиг ил гаргаж, гэртээ шумуулны тор хэрэглэхийг хүсчээ.
Солонгост амьдарч байгаа монголчууд та бүхэн энэхүү тархины үрэвсэл үүсгэгч жижиг шумуулнаас болгоомжлоно уу.
Мэдээллийг Ж.Нармандах, 19.04.08.