메뉴 건너뛰기


Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагатай хамтран өнгөрсөн сард явуулсан судалгааныхаа тайланг Даваа гарагт танилцуулжээ.

Уг судалгаа нь сүүлийн жилүүдэд нийгмийн ноцтой асуудал болоод байгаа “нууц камер”-ны сэдвийг хөндсөн байна. Нийт 1,500 иргэн судалгаанд оролцсоны 69 хувь нь олон нийтийн газарт байрлуулсан нууц камерын хохирогч болохоос айж явдгаа илэрхийлжээ.

Эмэгтэйчүүдийн 80 хувь нь, эрчүүдийн 57 хувь нь байнгын ийм айдастай явдаг гэсэн байна. 

Камерт бичигдэх хамгийн өндөр эрсдэлтэй газруудын эхэнд зочид буудал, буурчийн газрууд (43 хувь) байсан бол дараа нь нийтийн бие засах газрууд (36 хувь), усан сан, угаалгын газрууд (9 хувь) нэрлэгджээ.

Эрэгтэйчүүдийг хамгийн их айлгадаг газар нь зочид буудал бол эмэгтэйчүүдийн хувьд нийтийн бие засах газрууд гэнэ.

Өмнөд Солонгосын нийгэмд нууц камерны асуудал хурц сэдэв болоод байна. Өнгөрсөн Лхагва гарагаас хэрэгжиж эхэлсэн шинэ хуулийн дагуу орон нутгийн захиргааны байгууллагууд эзнийх нь зөвшөөрөлгүйгээр үйлчилгээний газруудад камерны нэгжлэг явуулах эрхтэй болжээ.
mylife.jpg




Энэ оны сүүлийн хагаст зочид буудлын 110,000 өрөө, нийтийн бие засах газруудад камерны шалгалт явуулахаар төлөвлөснөө Сөүл хотын захиргаа мэдэгдсэн байна.

Хэрвээ үйлчилгээний газруудын эзэд өөрсдөө нууц камер байрлуулсан нь илэрвэл үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авахаар болжээ.

 

Эх сурвалж: Korea Times
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
157 БНСУ-аас Монголын гурван аймаг руу шууд нислэг үйлдэх боломжийг тохиролцсон МИX 2023.02.19 144
156 БНСУ-д коронавирусын халдварын тохиолдол 763 болов file МИX 2020.02.24 330
155 Сөүл хот 2022 он гэхэд дата ашиглахгүй, үнэгүй Wifi-р хаанаас ч нэвтрэх боломжтой болох нь file МИX 2019.10.24 403
154 Уулнуудад түргэн тусламжийн дрон ажиллуулна МИX 2019.09.16 411
153 АНУ, Хойд Солонгос, Өмнөд Солонгосын өндөрлөгүүд уулзалтын мэдээ: file МИX 2019.07.01 487
» Сөүл хотын оршин суугчдын 69 хувь нь "нууц камер"-ны айдас дор амьдардаг file МИX 2019.06.18 591
151 БНСУ-д жолоо баригчдын анхааралд: file МИX 2019.06.12 1184
150 6 сарын 6 Эх орны төлөө амиа зориулагсдын дурсгалыг хүндэтгэх өдөр file МИX 2019.06.06 210
149 MADE IN MONGOLIA 2019, IN KOREA SEOUL file МИX 2019.05.09 437
148 Монгол залуугаас болж “Юу ч битгий асуу” уриа Сөүлд гарчээ [1] file МИX 2019.05.06 5591
147 Солонгосын шүүх үр хөндөлтийг хориглох нь үндсэн хууль зөрчсөн явдал гэж дүгнэлээ file МИX 2019.04.11 270
146 - Эрүүл Монгол хүн -2019.04.28 өдөр 12:00 ~ 17:00 цагт file МИX 2019.04.10 135
145 Дэлхийд анх удаа Өмнөд Солонгос улс 5G сүлжээг бүрэн утгаар нь нэвтрүүллээ file МИX 2019.04.05 281
144 Сөүлд гэр бүлийн цагаачдад зориулсан хөдөлмөрийн үзэсгэлэн болно file МИX 2019.04.02 258
143 “ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-г үзүүлэхээр болсон байна. [1] file МИX 2019.03.26 1317
142 БНСУ-ын парламент агаарын бохирдолтой тэмцэх хуулийн төслүүд баталжээ file МИX 2019.03.15 189
141 15 бүсд онц байдал зарлаад байна. file МИX 2019.03.12 461
140 "Asiana Airlines" Сөүл-Улаанбаатарын чиглэлд ирэх 3-р сарын сүүлчээс эхлэн шинээр нислэг үйлдэхээр боллоо. file МИX 2019.03.11 652
139 Бичил тоосонцорын анхааруулга: file МИX 2019.03.07 297
138 Солонгост Гадаадыханд зориулсан International Hot Talent урлагийн уралдааныг зарлаж байгаан байна file МИX 2019.03.04 132