메뉴 건너뛰기


Өнөөдөр Өмнөд Солонгосын үндсэн хуулийн шүүх үр хөндөлтийг хуулиар хориглох нь үндсэн хуулийг зөрчсөн явдал гэж дүгнэсэн түүхэн шийдвэрийг гаргалаа.

Шийдвэрийн дагуу үр хөндөлтийг хориглосон хуулийг 2020 онд багтааж өөрчлөх захирамж гаргасан байна. 1953 онд батлагдсан одоогийн хуулийн дагуу хүчингийн хэргийн хохирогч болсон, цус ойртсон, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс бусад бүх тохиолдолд үр хөндөхийг хориглодог юм.
mybody.jpg



Хууль зөрчиж үр хөндүүлсэн эмэгтэйд хорих ял, мөнгөн торгууль оноох шийтгэлтэй.

Өмнөд Солонгос нь үр хөндөлтийг хуулиар хориглодог өндөр хөгжилтэй цөөхөн орнуудын нэг юм. Сүүлийн үед эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид хоригийг цуцлахыг идэвхтэй шаардах болсон нь ийм үр дүнд хүргэж байна.

Хэдийгээр хуулиар хориотой ч үр хөндүүлэх явдал Өмнөд Солонгост түгээмэл байдаг. Өнгөрсөн онд явуулсан судалгаагаар хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийн 20 орчим хувь нь үр хөндүүлж байсан гэж хариулжээ.

Харин тэдний ердөө 1 хувь нь хуулийн дагуу үр хөндүүлсэн байна.

2010 онд Өмнөд Солонгост 169,000 үр хөндөлт бүртгэгдэж байсан бол 2017 онд 50,000 орчим болж буурсан гэж тооцоолсныг засгийн газрын тоо баримтад дурджээ. Энэ нь сүүлийн үед эмэгтэйчүүд жирэмслэлтээс сэргийлэх аргыг өргөнөөр хэрэглэдэг болж, эрүүл мэндийн боловсрол дээшилсэнтэй холбоотой гэнэ.

 

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
» Солонгосын шүүх үр хөндөлтийг хориглох нь үндсэн хууль зөрчсөн явдал гэж дүгнэлээ file МИX 2019.04.11 114
146 - Эрүүл Монгол хүн -2019.04.28 өдөр 12:00 ~ 17:00 цагт file МИX 2019.04.10 5
145 Дэлхийд анх удаа Өмнөд Солонгос улс 5G сүлжээг бүрэн утгаар нь нэвтрүүллээ file МИX 2019.04.05 160
144 Сөүлд гэр бүлийн цагаачдад зориулсан хөдөлмөрийн үзэсгэлэн болно file МИX 2019.04.02 144
143 “ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-г үзүүлэхээр болсон байна. [1] file МИX 2019.03.26 1145
142 БНСУ-ын парламент агаарын бохирдолтой тэмцэх хуулийн төслүүд баталжээ file МИX 2019.03.15 80
141 15 бүсд онц байдал зарлаад байна. file МИX 2019.03.12 362
140 "Asiana Airlines" Сөүл-Улаанбаатарын чиглэлд ирэх 3-р сарын сүүлчээс эхлэн шинээр нислэг үйлдэхээр боллоо. file МИX 2019.03.11 536
139 Бичил тоосонцорын анхааруулга: file МИX 2019.03.07 207
138 Солонгост Гадаадыханд зориулсан International Hot Talent урлагийн уралдааныг зарлаж байгаан байна file МИX 2019.03.04 22
137 Инчеон-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэх нэмэлт эрхийг Asiana Airline авлаа file МИX 2019.02.26 365
136 Солонгосын дайныг дуусгах тохиролцоонд хүрч магадгүй file МИX 2019.02.25 26
135 ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖИЛД БНСУ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ОРОЛЦОО file МИX 2019.02.08 65
134 Cолонгос Монголын авиа компанийн төлөөлөгчид Сөүл хотын Merriot зочид буудлын хурлын их танхимд хэлэлцээр хийж байна file МИX 2019.01.16 516
133 Нүдэнд үл үзэгдэх тоосонцорын эсрэг Сөүл хот хамтран ажиллана file МИX 2019.01.08 27
132 БНСУ нэг удаагийн уутны хэрэглээг хориглоно file МИX 2019.01.02 50
131 VVIP ШИНЭ ЖИЛ 2019 file МИX 2018.12.17 35
130 БНСУ-ын Засгийн газар 7 хоногт 52 цагаас илүү цаг ажиллуулахгүй байх хуулийн хэрэгжилтийг түр хойшлуулжээ file МИX 2018.12.13 190
129 Сөүл хотод 12 сарын турш үүрийн 3 цаг хүртэл автобус зорчино file МИX 2018.11.26 370
128 Сөүлийн Мёндунд брендийн хуурамч бараа зардаг лангууг илрүүлжээ file МИX 2018.11.19 166