Бичил тоосонцорын анхааруулга:
2019.03.07 15:49
2018.03.05 өдрийн байдлаар БНСУ-н Сөүл хот дэлхийн бусад хотуудуудтай харьцуулахад бичил тоосонцороороо 1-т бичигдэж, тоосонцорын хэмжээ байгалын гамшигын хэмжээнд хүрсэн.

Бичил нарийн тоосонцор нь хэт жижиг тул хүний биед арьс болон амьсгалын замаар шүүгдэхгүй ороод тархинд очвол тархины саа болон зөнөх өвчин, зүрхэнд очвол зүрхний шигдээс, үсний хуйхны нүхэн сувгыг бөглөн үс халцрах өвчин, нүд хамарт очиж харшил үүсгэн, амьсгал давхцах өвчин, ханиад , чихний өрөвсөл, арьс загатнах өвчин болон харшил, цусаар дамжин биений энд тэнд өрөвсөл үүсгэх юмуу цусны эргэлтэнд асуудал үүсгэх, жирэмсэн эхийн урагт нөлөөлөх зэрэг хүний эрүүл мэндэд асар муугаар нөлөөлдөг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болох WHOнь жилд 7,000,000 хүн жижиг нарийн тоосноос болж наслах ёстой наснаасаа эрт нас барж байгаа гэж мэдээлжээ.
Хүн хэдий сайн ч хэлэхээс наашгүй гэдэг. Бид бичил нарийн тоосыг муу гэдгийг мэдэж байгаа ч , бодит амьдрал дээр өөрөө өөрийгөө хамгаалж арга хэмжээ авч чадаж байгаа эсэхийг бодууштай.
Сүүлийн хэд хоног тоосонцор аюулын хэмжээнд хүрч байхад, маск зүүж ажилж байгаа гадаад ажилчидтай бараг л таарсангүй...
Гадаад ажилчдыг хөлсөлж байгаа ажил олгогчид яаж ажлаа сайн хурдан хийлгэхийг бодохоос ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарал тавихтай манатай.
Халуун хүйтнийг цаг уурын мэдээгээр хардаг шигээ тоосонцорын хэмжээг өдөр бүр харахыг зуршил (тоосонцортой өдөр тусгай зориулалтын маск зүүх) болгож, өөрсдөө өөрсдийнхөө эрүүл мэндийг анхаарах нь зүйтэй.
Мэдээллийг Ж.Нармандах, 19.03.07.