메뉴 건너뛰기


Солонгост зарим Монголчууд цагдаа яаж дуудах аргаа мэддэггүй хүн цөөнгүй байна. 
Цагдааруу залгах тохиолдолд таны ерөнхий байршил систем нь дээр шууд харагддаг болно.

Хэрэв та аюултай байдалд орсон бол 
 112 -руу залгаж цагдаа дууд. Ямар аюул учирсан, өөрийн байршил, утасны дугаараа хэл. 

Солонгосоор ярьдаггүй бол орчуулагч хүсч болно.

Солонгост цагдаагийн газар мэдэгдэхдээ
* 112 утасдах эсвэл цагдаагийн газар биеэр очиж мэдэгдэх
* вэб сайт интернэтээр мэдэгдэх
* Хүүхэд, эмэгтэйчүүд хөгжлийн бэрхшээлтэй гадаад иргэдэд туслах төвийн вэб сайт
http://www. Safe182.go.kr
* Цагдаагийн газар( 112)
* Гал команд( 119)

112.jpg

112 дугаарт дуудлага өгөхдөө дараах байдлаар мэдээлэл өгнө.
1. Юу болсон болох(Зам тээврийн осол, гэмт хэрэг г.м)
2. Байршил нь хаана болох (Осол, гэмт хэрэг болсон газар болон хаяг)
3. Өөрийнхөө нэр
Гэмтэж бэртсэн хүн байвал цагдаад өгсөн энэ дуудлагаар түргэн тусламж дуудаж өгдөг.

- Солонгосын Хууль зүйн тогтолцооны байгууллага 
Цахим хаяг: http://www.klac.or.kr
 132(орон нутгийн кодгүй): иргэний хэрэг, эрүүгийн хэрэг, засаг захиргааны гэх мэт хуулийн аливаа асуудалд үнэ төлбөргүйгээр зөвлөгөө авах боломжтой.

Цахим гэмт хэрэг гэж юу вэ?
Цахим гэмт хэрэг нь интернэтээр мөрийтэй тоглоом тоглох, бэлгийн хүчирхийлэл, сүрдүүлэг, бизнесийн залилан, хувийн мэдээлэл алдагдах, хууль бус вэб хуудас ажиллуулах зэрэг үйлдлүүдийг хэлнэ. (Цахим сүрдүүлгийн гэмт хэрэг нь интернэт ашиглан аливаа хүн рүү дайрах үйлдэл юм. Интернэтийн вирус болон spam майлээр компьютерийн систем рүү дайрах үйлдэл ч мөн адил гэмт хэрэгт тооцогдоно.)

Цахим мэдээлэл харилцаа холбоог ашиглахтай холбоотой хууль тогтоомж
- Бусдыг доромжлох зорилгоор мэдээлэл харилцаа холбооны сүлжээгээр шууд үнэнийг илчлэн бусдын нэр хүндийг гутаасан иргэнд 3 хүртэлх жилийн хорих ял юмуу 30 сая вон хүртэлх торгууль оногдуулна.
- Бусдыг доромжлох зорилгоор мэдээлэл харилцаа холбооны сүлжээг (интернэт) ашиглан ил тод худал мэдээлэл цацан бусдын нэр хүндийг гутаан доромжилсон этгээдэд 7 хүртэлх жилийн хорих ял, 10 хүртэлх жилийн эрх хасах болон 50 сая вон хүртэлх торгууль оногдуулна. 
- Хакердаж олсон бусдын мэдээллийн нууцыг задруулах нь「Мэдээлэл харилцаа холбооны сүлжээний ашиглалтыг дэмжих болон мэдээлэл хамгааллын талаарх хууль тогтоомж」дахь ‘Мэдээлэл харилцаа холбооны сүлжээний нууцад халдах гэмт хэрэг’ болон 「Харилцаа холбооны нууцлалыг хамгаалах хууль」дахь ‘Харилцаа холбооны зөвшөөрөлгүйгээр бусдыг тандах гэмт хэрэг’-ийн заалтыг зөрчиж хорих болон торгуулийн арга хэмжээ авна. 
- Ашиг сонирхолын төлөө өсвөр насныханд хортой мэдээлэл дамжуулан түгээх мөн зарж борлуулах болон үзэж ашиглахаар хангаж өгсөн этгээдэд 3 хүртэлх жилээр хорих болон 30 сая вон хүртэлх торгууль оногдуулна. 
- Хэн ч байсан тодорхой шалтгаангүйгээр мэдээлэл харилцаа холбооны систем, өгөгдөл, программ зэргийг эвдэх, алга болгох, өөрчлөх, хуурамчаар үйлдэх юмуу түүний хэрглээнд саад болох, программыг дамжуулах мөн тарааж болохгүй. Үүнийг зөрчин хортой программ дамжуулах юмуу тараасан хүнд 7 хүртэлх жилээр хорих болон 70 сая хүртэлх воны торгууль оногдуулна.
Мэдээллийн эх сурвалж: Хууль зүйн хэлтэс үндэсний хууль тогтоомжийн мэдээллийн төв http://www.law.go.kr
Хайхад амар амьдралд хэрэгтэй хууль тогтоомийн мэдээhttp://oneclick.law.go.kr