메뉴 건너뛰기


БНСУ-ын тэмдэглэлт өдөр болон үндэсний баяр нь хэзээ вэ?

Тэмдэглэлт баяр

НэрОгнооАгуулга
Тусгаар тогтнолын хөдөлгөөний өдөр3.1Японы дарангуйллыг эсэргүүцэн тусгаарлан тогтнох хүслээ дэлхийн дөрвөн зүг найман зовхист тунхаглан зарласан өдрийг тэмдэглэдэг өдөр.
Бурхан багшийн мэндэлсэн өдөрБилгийн тооллын 4.8Буддагийн мэндэлсэн өдөр.
Хүүхдийн баяр5.5Ирээдүйн эзэн хүүхэд багачуудыг сэргэлэн цовоо өсөж бойжин, хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж яваг гэж бий болгосон тэмдэглэлт өдөр.
Аав ээжийн баяр5.8Эцэг эхийн элбэрэл хайрт талархах зорилгоор бий болгосон тэмдэглэлт өдөр.
Багш нарын баяр5.15Багшийн ач энэрэлд талархан, хүндэтгэх зорилгоор бий болгосон тэмдэглэлт өдөр.
Амь үрэгдэгсэдийг дурсах өдөр6.6Эх орныхоо төлөө тулалдаанд амь үрэгдсэн цэрэг дайчдын чин үнэнч сэтгэлийг дурсах өдөр.
Үндсэн хуулийн өдөр7.17БНСУ-ын Үндсэн хуулийг баталж, тунхагласан тэмдэглэлт өдөр.
Тусгаар тогтнолын өдөр8.15БНСУ, Японы дарангуйлалаас эх орноо чөлөөлөн авсан баярын өдөр.
Анхны төрт улс байгуулагдсан өдөр10.3БНСУ-ын анхны үндэс суурь тавигдсан өдөр.
Хангыл үсгийн өдөр10.9Хангыл үсгийг бүтээсэн Сэжун хааныг дурсаж, хангыл үсгийг дэлгэрүүлэн судлах ажлыг дэмжих зорилготой бий болгосон тэмдэглэлт өдөр.
Зул сарын баяр12.25Есүс Христ мэндэлсэн өдөр

※ Дээр улаанаар тэмдэглэсэн өдөр болон цагаан сар · ургацын баяраар нийтээрээ амардаг.

БНСУ-ын үндэсний тэмдэглэлт өдөр: Тусгаар тогтнолын хөдөлгөөний өдөр, Үндсэн хуулийн өдөр, Тусгаар тогтноын өдөр, Анхны төрт улс байгуулагдсан өдөр, Хангыл үсгийн өдөр

※ Үндэсний тэмдэглэлт өдөр: Улс орны баярт үйл явдлыг тэмдэглэн өнгөрүүлэхээр хуулиар заасан өдөр.

БНСУ-ын уламжлалт 4 их баяр: Цагаан сар, Дану, Ургацын баяр, Ханшиг

НэрОгнооБаярын утга агуулга
Цагаан сарБилгийн тооллын 1-р сарын 1-ний өдөрСолонгосын хамгийн том уламжлалт баяр. Цагаан сараар тахилга үйлдэж, золгодог. Цагаан сарын гол хоол нь доггүг.
ДануБилгийн тооллын 5-р сарын 5-ны өдөрСарын 5 дахь өдөр гэсэн утгатай үг. Аргын хүч ид бүрдсэн байдаг үе хэмээн үздэг. Хамгийн том баярын нэг.
Ургацын баярБилгийн тооллын 8-р сарын 18-ны өдөрТариалангийн их ажил дуусаж, таван зүйлийн тариа буудайгаа хураадаг ургацын баяр. Гол хоол нь сунпён.
ХаншигӨвлийн туйлын 105 дахь өдөрГал түлэхгүй, хүйтэн хоол иддэг гэх тус баяр нь эртний Хятадаас уламжлалтай.