메뉴 건너뛰기


Чонан хотын нэгэн эмнэлгийн хашаан дотор байлуулсан нисдэг тэргийг өнгөрсөн 8-р сарын 11-ний өдрийн 21.00 цагийн орчим, архидан согтууруулах ундаа хэрэглэсэн гурван иргэн оролдож эвдэлсэн хэрэг гарчээ.
     Тэдгээр нь сонирхлын журмаар эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн нисдэг тэрэгний урд далавчнаас гараараа зүүгдэн, дээр нь гарч хэвтсэн төдийгүй хойд далавчийг гараараа хүчээр эргүүлцгээсэн байна.
     Согтуу иргэдийн болчимгүй үйлдлээс болж нисдэг тэрэгний далавчнууд доош хотойн мурийж, улмаар далавчийг эргүүлэх эд ангиудын тохиргоо эвдэрчээ.
chonan.jpg
     Уг онгоцыг үйлдвэрлэсэн Итали улсын "Акуста Вест Лэнд" компани уг гэмтлийг засах, эвдэрсэн эд ангиудыг нийлүүлэх төлбөрт 2 тэрбум 100-н сая воны нэхэмжлэл илгээсэн ба энэхүү төлбөрийг дээрх 3 гурван иргэн төлж барагдуулах магадлалтай болсон байна.
     Тэдгээр иргэдийн нэг нь эмч, хоёр нь оффисийн ажилтан ба 2 тэрбум 100-н сая вон нь Монгол төгрөгөөр 3 тэрбум 570-н сая төрөг ажээ.