СӨҮЛ. /Yonhap/. Ерөнхийлөгч Пак Гын Хэг албан тушаалаас нь түдгэлзүүлээд байгаа энэ үед улс орондоо улс төрийн нөхцөл байдлыг тогтвортой байлгахын тулд хамтран ажиллахаар Өмнөд Солонгосын эрх баригч болон сөрөг хүчний намууд тохиролцжээ.
Эрх баригч “Сэнури” нам болон тус улсын сөрөг хүчний гурван намын хоёрынх нь удирдлагууд даваа гарагт уулзсан байна.
Тэд хэлэхдээ “12 дугаар сарын 12-31-нд парламентын ээлжит бус хуралдаан хийж, засгийн газартай хамтран тодорхой бодлогуудыг хэлэлцэхийн тулд тусгай ажлын хэсэг байгуулахаар бид тохиролцсон” гэв.
Мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын тулд парламентын тусгай комисс байгуулахаар шийдсэн байна.
Г.Доржханд
Холбоотой бичлэг 1
-
veskopetrov
2022.08.03 08:28
veskopetrov superga platform fashion sneakers enzoani neda ray ban send prescription maxi dress halter neck