Гадаад сургуулиуд
2014.11.19 19:10
- Гадаад улсын иргэн
- Гадаад улсын байнгын оршин суугч
- Гадаадад 3аас дээш жил амьдарсан Солонгосын иргэн
- Эцэг эхийн аль нэг нь гадаадын иргэн
2. Шаардлагатай баримт бичиг
Өөрийн орноос доорхи бичиг баримтуудыг авчирвал цаг илүү хэмнэх боломжтой.
- Сургуулиас тараагдсан мэдүүлгийн хуудас сүүлийн үед авахуулсан зургийн хамт
- Өмнөх сургуулиас өгсөн албан ёсны дүнгийн хуулбар/мэдэгдэл
- Эмнэлгийн түүх болон шинжилгээний бичиг
- Стандартчлагдсан шалгалтын оноо
- Зөвлөмж захидал (зарим сургууль тодорхой нэг багшаас зөвлөмж захидал бичихийг шаарддаг)
3. Элсэлтийн шалгалт
Зарим сургууль элсэлтийн шалгалт авдаг.
- Өмнө нь таны хүүхэд англи хэлний бус сургуульд сурч байгаад англи хэлний сургуульд элсэх гэж байгаа бол англи хэлний чадварын шалгалт өгсөн байхыг шаардаж болзошгүй. IDEA Language Proficiency Test гэх мэт.
- Сургуулиас хамаараад сурагчид эсвэл эцэг эхээс ярилцлага авч болно.
4. Сөүлийн Гадаад Сургуулиуд (тэдгээрийн орчин)
Сөүлийн Гадаад Сургууль (SFS) Утас. 02-330-3100 www.seoulforeign.org [E]
Сөүлийн Гадаад Сургууль (SFS) бол 1912оноос түүх нь эхэлсэн, заах аргач номлогч нарын үүсгэн байгуулсан,Солонгосын хамгийн ууган Олон Улсын Сургуулиудын нэг юм.
- Цэцэрлэг, бага, дунд, ахлах сургуулиуддаа Америкийг сургалтын хөтөлбөрийг баримталдаг.Мөн түүнчлэн үндэсний хөтөлбөр, английн үндэсний анхан шатны төлөвлөгөөг даган ажилласан есөн жилийн туршлагатай англи сургуультай.
- Урлагийн гүйцэтгэх төрлийн төв, хөлбөмбөгийн тоглоомын талбайгаар тоноглогдсон.
Сөүлийн Дулвичи коллеж
Сөүл Сочу дүүрэг Бампу хороо,
Утас. 02-3015-8500
www.dulwich-seoul.kr
Лонгдонгийн Дулвич Коллежийн салбар сургууль болон 2010 онд Сөүлийн Дулвич коллеж нээлтээ хийсэн.
- Цэцэрлэгээс эхлэн бага сургуулийн бүлгийн нийт 700 хүүхдийн багтаамжтай
- 100% англи хэл дээр хичээлээ явуулдаг, нэг багшид зургаан сурагч ноогддог.
- Англи улсын сургалтын хөтөлбөрийгдагадаг.
★ Солонгосын Гадаад Иргэдэд зориулсан сургууль
Сөүл Каннам дүүрэг Гэпундун хороо
Утас. 02-561-0509
www.kis.or.kr
1999 онд үүсгэн байгууллагдсан Солонгосын Гадаад Иргэдэд зориулсан сургууль нь
- Америкын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч гадаад сургууль юм. Америкын сургалтын хөтөлбөрийн
дагуу ясли цэцэрлэг, бага, дунд, ахлах сургуулийн боловсролыг түгээдэг.
- Пүн-дандун Пангюу кампустай.
★ Солонгосын Гадаад Иргэдэд зориулсан сургууль
Сөүл Каннам дүүрэг Гэпундун хороо
Утас. 02-561-0509
www.kis.or.kr
1999 онд үүсгэн байгууллагдсан Солонгосын Гадаад Иргэдэд зориулсан сургууль нь
- Америкын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч гадаад сургууль юм. Америкын сургалтын хөтөлбөрийн
дагуу ясли цэцэрлэг, бага, дунд, ахлах сургуулийн боловсролыг түгээдэг.
- Пүн-дандун Пангюу кампустай.
★ Дивайт Олон улсын Сургууль (DISS)
Гаепо хороо, Ганнам дүүрэг, Сөүл
Утас. 02-6920-8600
www.dwight.or.kr[E]
2012 оны 8 сард нээлтээ хийсэн ба цэцэрлэгийн /3нас эхлэн/ наснаас эхлэн ахлах сургууль/18нас/ хүртэлх 3шаттай (PYP-MYP-Diploma Program)сургалт явуулдаг. DISS 3-18насны хүүхдүүдэд чанартай, олон улсын, тасралтгүй үргэлжлэх боловсролоор үйлчилж байна. Олон улсын Бакалаврын зэрэг олгох байгууллагаас зохиосон сургалтын хөтөлбөрийн дагуу олон улсын жишигт нийцсэн багш нар ажилладаг юм. Анхны жилүүдийн хөтөлбөр (PYP), Дунд жилүүдийн хөтөлбөр (MYP),Дипломын хөтөлбөр зэрэг 2002 онд зохиогдсон хөтөлбөрүүдийн дагуу суралцдаг.
- Нийгэмдээ үйлчлэхийн зэрэгцээ глобал иргэн болоход хамтран суралцах системийн ач холбогдол оршино.
- ·Жижиг анги
- ·Дэлхий даяар сүлжээт сургуулиуд (Дивайтын гэр бүл сургуулиуд)
- ·Цэцэрлэгийн, бага дунд ахлах сургуулийн Олон улсын Бакалаврын зэргийн сургалтын хөтөлбөр
- Сөүлийн төв рүү хүрэхэд амархан байршилтай Дижитал Медиа хот дахь 560 сурагчидын багтаамжтай цоо шинэ орчин үеийн кампус
★ Хабиэру Олон улсын Сургууль
Сөүл Жонру дүүрэг Гүги хороо
Утас.02-396-7688
www.xavier.sc.kr
Хабиэру Олон улсын Сургууль нь бага дунд ахлах сургуультай Францын олон улсын сургууль юм.
- Англи, Хятад, Солонгос, Испани зэрэг хэлний сургалттай
- Францын Үндэсний Боловсролын Яамны албан ёсны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ба дунд сургуулийн 2дугаар ангиас ахлах анги хүртэл Солонгосын түүхийн хичээлүүдийг нэмж орно.
★ Юунсан Олон улсын сургууль (YISS)
Сөүл Юунсан дүүрэг Ханнам идун 2хороо
Утас. 02-797-5104
www.yisseoul.org [E]
Юунсан дүүргийн төв хэсэгт оршдог, Шинчундун Юунсан Олон Улсын Сургуульд Солонгосын бусад аль
ч сургуульд байхгүй шилдэг тоног төхөөрөмж байдаг.
- Цэцэрлэгээс ахлах сургууль хүртэлх Америк стилийн боловсрол
- 50 анги, 2 номын сан, 400 хүний суудалтай концертын танхим, 2 бялдаржуулах танхим, 2 гадаа тоглоомын талбай, дотор усан сэлэлтийн бассейн, хиймэл зүлэгтэй хөлбөмбөгийн талбайтай.
★ Зуун жилийн Христийн сургууль (CCS)
Сөүл Юунсан дүүрэг, Юунсан 2
Утас. 02-772-9275~6
www.ccslions.com[E]
Намсан уулын өвөрт байршилтай, Америк стилийн боловсролыг цэцэрлэгээс 12 дугаар анги хүртэл насны хүүхдүүдэд олгодог сургууль юм. Нэрнээс нь харахад, Христийн сургууль гэдэг нь мэдэгдэнэ. Хэрэв та Христийн үнэт зүйлсийг чухалчилж үздэг бол энэ сургууль зөв газар байх болно.
- Барууны Сургуулиудын болон Коллежуудын холбооноос(WASC) магадлан итгэмжлэгдсэн.
- Библийн хичээл, долоо хоног тутмын үйлчилгээтэй ба хөгжмийн хичээлүүдийг мөн санал болгодог.
★ ХангүгКент Гадаад Сургууль
Сөүл Куанжин дүүрэг, Гүыдун хороо
Утас. 02-2201-7091
www.kkfs.org [E]
1993 онд байгуулагдсан, анхлан ахлан сургууль байснаа одоогоор Америк стилийн цэцэрлэгээс ахлах сургууль хүртэлх боловсролыг олгож байна.
- 18:1 анги дахь сурагч багш нарын харьцаа (сонгон суралцагчдын хувьд өөрчлөгдөж болно).
- Барууны Сургуулиудын болон Коллежуудын холбооноос(WASC) магадлан итгэмжлэгдсэн.
- 300 сурагчид элсүүлдэг.
- Компьютерийн лаборатори, номын сан, цайны газар, тоглоомын талбайтай.
★ СөүлАкадем Олон Улсын Сургууль
Сөүл Каннамгү дүүрэг, Дэчидун хороо
Утас. 02-554-1690
www.seoulacademy.net[E]
СөүлАкадем Олон Улсын Сургууль Америк стилийн цэцэрлэг, бага дунд ангиудыг гадаад сурагчдад санал
болгодог. Сургуульд 160 хүүхэд элсүүлдэг ба унаган хэл нь англи хэл биш бөгөөд сурагчдад хоёрдогч хэлээр англи хэлний хичээлийг заадаг.
- Хичээлийн бус цагаар явагдах үйл ажиллагаанд хөгжим, Солонгосын соёлын хичээлүүд багтдаг.
- Хамгийн гол Солонгосын тухай суралцахад чиглэгдэнэ. 1-8дугаар ангид Солонгос хэлний хичээл орно.
★ Глобал Христийн Сургууль
Сөүл Юунсангү дүүрэг Ханнам дун хороо
Утас. 02-797-0234
www.gcfskorea.org
1996 онд байгуулагдсан, Глобал Христийн Сургууль, Христийн орчинд Америк стилийн академик боловсрол хүмүүжлийг олгоно.
- Цэцэрлэгээс 12дугаар анги хүртэлх ангиудыг санал болгодог.
- 10 үндэстний сурагчид суралцдаг.
★ Ази Номхон Далайн Олон Улсын Сургууль
Сөүл Нувондун дүүрэг, Волгэ идун 2 хороо
Утас. 02-907-2747
apis.seoul.kr[K, E]
Сөүлийн шинэхэн сургуулиудын нэг болох энэ сургууль 2007 онд байгуулагдсан, Христийн орчинг бишрэгчдийн, Номхон далайн эриний иргэдийг сургах зорилготой Америк стилийн сургууль юм.
- Солонгос, Хятад, Япон зэрэг Азийн хэлний боловсролд анхаарал хандуулах зорилготой.
- Хөрш сургуулиудтай хамтарсан анги хичээллэн Солонгосын боловсролын давуу талыг мэдэж авдаг.
- Үндсэн хичээлийн байр, үндсэн хурлын заал, хүүхдийн тоглоомын талбай, гүйлтийн талбай, гадаад жижиг театр, дасгалын заал, улирлын кэмп, Пучон дахь уулзалтын тоноглол зэрэг байна.
★ Сөүлийн Франц сургууль
Сөүл Сочу дүүрэг, Пампо садун 4 хороо
Утас. 02-593-5444
www.lfseoul.org [K, F, E]
Сөүлийн Франц сургууль нь Бампо 4 хороон дах Сөүлийн Франц нийгэмлэгийн төвд оршдог. Засгийн газрын үндэслэсэн цор ганц Франц хэлний сургууль юм.
- Францын Боловсролын Яамнаасмагадлан итгэмжлэгдсэн Гадаад дах Франц Боловсролын Үндэсний Агентлагаас үйл ажиллагааг нь явуулдаг сургууль юм.
- 390 сурагч элсүүлдэг. Бага сургуулиас эхлэн сурагчид Франц хэлний чадвартай байх ёстой.
- Цэцэрлэг, бага, дунд ахлах сургуультай.
- Ахлах ангидаа сурагчдыг бакалаврын зэрэг эзэмшихэд бэлтгэдэг.
★ Сөүлийн Герман Олон Улсын Сургууль
Сөүл Юунсан дүүрэг Ханнамдун хороо
Утас. 02-792-0797
www.dsseoul.org [D, E]
1976 онд байгуулагдсан Сөүлийн Герман Олон Улсын Сургууль нь Солонгосын цор ганц герман хэлтэй сургууль юм. Германы засгийн газраас дэмжлэгтэй энэ сургууль нь цэцэрлэгээс Германы ахлах сургуулийн төгсөлтийн шалгалт (DIAP: Deutsche Internationale Abiturprufung) хүртэл курсууд хичээллэдэг.
- Сурагчид Герман хэлний чадвартай байх ёстой.
★ Сөүлийн Япон сургууль
Сөүл Мапу дүүрэг Самандун
Утас. 02-308-2010
www.sjshp.or.kr[J]
1972 онд Сөүлийн Япон сургууль нь Сөүл дах Японы цагаач иргэдэд япон хэлний боловсрол олгохоор байгуулагдсан.
- Цэцэрлэгээс ахлах сургууль хүртэлх ангиудтай.
- Японы Боловсролын Яамны сургалтын хөтөлбөрийн дагуу хичээл явуулдаг ч Солонгос хэлний хичээлүүд мөн санал болгодог.
★ Хангүг ХанСон Хангужюү Хятад бага сургууль
Сөүл Жунгу дүүрэг Мондон ига 2,
Утас. 02-776-3728
www.hanxiao.or.kr[C]
Мондуны хуучин Хятадын элчин сайдын яамны ойролцоох хуучин ягаан байшинд байрладаг. Хангүг ХанСон Хангужюү Хятад бага сургууль бол Солонгосын хамгийн эртний Хятад үндэстний сургууль юм.
- Солонгос дах Хятад үндэстний хүүхдүүдэд хятад хэлний боловсрол олгохоос гадна, хүүхэддээ хятад хэл сургахыг хүссэн Солонгос эцэг эхүүдийн дунд ихээхэн алдаршиж буй сургууль юм.
- Хятад сургуулийн сарын төлбөр нь 170,000- 270,000 вон.
★ Хангүг ХанСон Хангужюү Хятад хэлний дунд, ахлах сургууль
Сөүл Содэмүнгү дүүрэг Ёонхуйдун хороо
Утас. 02-335-7027
http://scs.or.kr [C]
Йонсей дээд сургуулийн хавьд байршилтай Хангүг ХанСон Хангужюү Хятад хэлний дунд, ахлах сургууль
нь өндөр чанартай хятад хэлний боловсролоор Солонгос дах Хятад үндэстнийг хангаж байна.
- Тайваний боловсролын системийг мөрддөг.
- Хятад уран бичлэг, зургийн хичээлээс гадуурх дугуйлантай.
★ Хангүг Ёондонпу Хятад бага сургууль
Сөүл Ёондонпу дүүрэг Мүнлэдун хороо
Утас. 02-2678-5939
www.yungxiao.or.kr
Ёондонпу Хятад бага сургууль 1999 оны 8 сард байгуулагдсан.
- Бага сургуулийн боловсролоор хангана.
- Тайваний Боловсролын Яамны сургалтын хөтөлбөрийг мөрддөг.
★ Солонгос Дахь Монгол Сургууль
Сөүл Гуанжингү дүүрэг Гуанжанг дун хороо388-8
Утас. 02-3437-7078
www.mongolschool.org
Солонгос Дахь Монгол Сургууль нь 1999 оны 12 сард Сөүлийн цагаачдад туслах төвийн тусламжтайгаар байгуулагдсан. Монголын цагаач иргэдийн 400 орчим сурагчид суралцсан ба одоогоор 80 хүүхэд элсээд байна.
- Солонгос, Монгол хэлнээс гадна англи хэл, математик, Монголын түүх соёл зэрэг хичээлийг гүнзгийрүүлэн үзэхээс гадна хөгжим, урлаг, шинжлэх ухаан, таеквондо зэрэг хичээлүүд ч ордог байна.
- Сургуулийн хоёр дотуур байранд 20 орчим хүүхдүүд суудаг байна.
Холбоотой бичлэг 0
Коммент 0
Дугаар | Гарчиг | Нэр | Date | Уншсан |
---|---|---|---|---|
10 | Солонгос байгууллага сол-мон 1 | МИX | 2018.05.09 | 545 |
9 |
Мартын 8-н үүссэн түүх
![]() | МИX | 2017.03.01 | 1649 |
8 | АПОСТИЛЬ ГЭРЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ? | МИX | 2017.02.08 | 1750 |
7 |
Гадаадын соёлын төвүүд
![]() | lilo | 2014.11.22 | 2973 |
6 |
Номын сан & Номын дэлгүүрүүд
![]() | lilo | 2014.11.22 | 10588 |
5 |
Солонгос хэлний хичээл
![]() | lilo | 2014.11.20 | 9296 |
» |
Гадаад сургуулиуд
![]() | lilo_anh@yahoo.com | 2014.11.19 | 18993 |
3 |
Сургуулийн өмнөх боловсрол
![]() | lilo | 2014.11.17 | 2692 |
2 |
Боловсролын сонголтууд
![]() | lilo | 2014.11.17 | 3009 |
1 |
Боловсролын систем
![]() | lilo | 2014.11.17 | 2642 |