메뉴 건너뛰기


Монгол Улсын албан ёсны баримт бичиг, тэдгээрийн албан ёсны орчуулга болон бусад шаардлагатай баримт бичгийг гадаад улсад хэрэглэх тохиолдолд Гадаад харилцааны яамны Консулын газар эдгээр баримт бичигт баталгаажуулалт хийж, Апостиль гэрчилгээ олгодог.
 
Апостиль гэрчилгээгээр баталгаажуулснаар өөр төрлийн дахин баталгаажуулалт шаардахгүйгээр тухайн баримт бичиг Апостиль конвенцийн гишүүн 112 улсад хүчин төгөлдөр үйлчлэх юм. 
 
Албаны баримт бичигт: 
1. Иргэний бүртгэлийн талаарх төрөл бүрийн гэрчилгээ, (иргэний үнэмлэх, төрсний, гэрлэсний г.м)
2. Бүх шатны боловсролын гэрчилгээ, 
3. Иргэний бүртгэлийн болон цагдаагийн тодорхойлолт, 
4. Шүүх, прокурорын шийдвэр, зарлан дуудах хамаарна.
 
- Апостиль гэрчилгээ авахдаа тухайн баримт бичгийн хуулбарыг орчуулгын хамт нотариатаар баталгаажуулж өгнө. Гэрчилгээ ажлын 3-5 хоногийн дотор гарна. 
 
- Хураамж төлөх данс: Апостиль гэрчилгээний хураамж 20000 төгрөг 
Төрийн банкин дахь Улсын төсвийн данс 1021 0000 1715 
 
- Апостиль гэрчилгээ өргөдлийн маягтыг Гадаад харилцааны яамны Консулын газрын www.consul.mn цахим хуудаснаас татан авах боломжтой. 
 
- Бүрдүүлсэн баримт бичгийг Гадаад харилцааны яамны Консулын газарт өгнө.
 
- Гадаад харилцааны яамны Консулын газрын үйлчилгээний цагийн хуваарь
 
Даваа-Баасан гарагт 9:00-11:30, 15:00-16:30 
 
Дэлгэрэнгүй мэдээллийг www.consul.mn цахим хуудаснаас хүлээн авна уу.