Хог хаях~Хог хаяхад бэлтгэх нь
2015.01.07 13:19
Хог хаяхад бэлтгэх нь
Хог хаягдлыг ангилан хаях нь таны гаргаж буй хаягдлын хэмжээнд тохирсон шударга төлбөр төлөхөд зориулагдсан тогтолцоо юм. Энэ тогтолцоо нь Стандарт Хуванцар Хогийн уутыг ашиглан ерөнхий хогийг багасгах ба хогийн дахин хэрэглэхэд дөхүү болгоно.
1. Зөрчилд тавих торгууль
- Хууль бусаар хаягдал хаявал ноогдуулах торгууль нь 100,000 вон-1,000,000 вон (дүүргээсээ хамаараад өөр байна) хүртэл байна.
- Ерөнхий хогноос хоолны хогийг салгахгүй хаявал торгуулийн хэмжээ илүү нэмэгдэнэ (дүүргээсээ хамаараад өөр байна).
2. Хог ачих үе
- Хог ачих өдөр: Дүүрэг бүрт өөр байдаг тул дүүргийн албаны ажилтнаас тодруулах нь зүйтэй.
- Хог ачих цаг: Нар жаргахаас шөнө дунд хүртэл
3. Цуглуулах газрууд
- Гарцны өмнө (хэрэв оршин суугчийн гэр тусдаа байшин бол)
- Орон сууцнуудын гадаах хог цуглуулах сав
※ Ойролцоох дэлгүүрээс хог хаях уутыг авч болно.
.
4. Хогийн уутны төрлүүд
- Ерөнхий : Ерөнхий хогийг цагаан, хагас тунгалаг, хуванцар уут
- Хоолны үлдэгдэл: Гэрийн болон худалдааны хоолны хогийг шар, хагас тунгалаг, хуванцар уут
- Дахин боловсруулах: Энгийн цулгай уутанд
Хэмжээний ялгаатай хогийн уутны үнэ (Сочу дүүргийн жишээн дээр)
Гэрийн хэрэглээнд (цагаан)5л-100 (вон)10л-190 (вон)20л-370 (вон)50л-880 (вон)
Бизнесийн хэрэглээнд (шар)20л-400 (вон)50л-990 (вон)75л-1480 (вон)100л-1970 (вон)
Ажлын байранд (ногоон)50л-1360 (вон)75л-2000 (вон)
100л-2650 (вон)
Тусгай уут (grunnybag) 50л-3180 (вон)
※ Үнэ нь дүүрэг бүрт өөр байна.
Холбоотой бичлэг 0
Коммент 0
Дугаар | Гарчиг | Нэр | Date | Уншсан |
---|---|---|---|---|
6 | Хог хаягдлын талаар асуулт хариулт | Uyanga | 2015.01.28 | 6295 |
5 | Дахин боловсруулах төвүүд ба хуучин эд зүйлс худалдаалах зах | Uyanga | 2015.01.28 | 7638 |
4 | Овор ихтэй хаягдал | webmaster | 2015.01.22 | 4465 |
3 | Дахин боловсруулах | webmaster | 2015.01.22 | 5642 |
2 | Ерөнхий хог, Хоолны хаягдал | lilo | 2015.01.07 | 5359 |
» | Хог хаях~Хог хаяхад бэлтгэх нь | lilo | 2015.01.07 | 6416 |