Ерөнхий хог, Хоолны хаягдал
2015.01.07 13:45
1. Ерөнхий хог гэж юуг хэлэх вэ?
Овор ихтэй хог, дахин боловсруулах хог болон, хоолны хаягдлаас бусад хог хаягдлыг хэлнэ.
2. Стандарт хуванцар хогны уут
- Супермаркетаас худалдан авч болно
- Дүүрэг бүр өөр уут хэрэглэдэг
- Дүүрэг бүрт өөр үнэтэй байдаг.
- Уут хогоор дүүрэхэд амыг нь зөрүүлэн давхар зангидна.
≫ Хогийн уутны тухай дүүргийн ажилтнаас дахин асуугаарай.
- Хог ачих өдрөөс өмнө нар жаргасны дараа хаяна.
≫ Дүүргийн албанаас хог ачих өдрийг асуугаарай.
Хоолны хаягдал
1. Хоолны хаягдал гэж юуг хэлэх вэ?
- Хоол хийх явцад ялгарсан хэсэг, хоолны үлдэгдэл, хугацаа нь дууссан хүнс гэх мэт.
2. Хоолны хаягдлыг ангилах нь
- Жимс: (Бүх төрлийн самрын гадна хатуу хэсэг, боргоцой, тоорын үр, хан боргоцойн хальс гэх мэт)
(Чангаанз, хашын үр гэх мэт хатуу үр)
- Мах: (Яс болон хатуу махны хэсэг)
- Далайн гаралтай : (Загасны яс, далайн дун, далайн гаралтай хоол, далайн хясаа, хавчаахай, хавч гэх мэт)
(Загасны дотоод эрхтэн)
- Бусад: (Дүрдэг цай, ургамлын гаралтай эмийн уут)
3. Хоолны хаягдлыг хэрхэн тусад нь ялган хаях вэ?
- Байшин: 20-оос доош гэр бүл амьдардаг өрхүүд, эсвэл залгаа байшин
≫ Хоолны хаягдал агуулсан шар хуванцар уутыг гарцны урд байрлах тохирох (25л) саванд хог ачих өдрийн 22:00цагаас өмнө хийнэ.
- Орон сууц: 20-оос олон өрхтэй орон сууц
≫ Орон сууцны хорооллын ойролцоо байх зориулалтын саванд (120л) хуванцар уутанд хийн хаяна.
≫ Төлбөр: Төлбөр нь сар бүрийн өлбөрийн баримтны орон сууцны үйлчилгээний хэсэгт багтсан байна.
- Хоолны хаягдал өдөр бүр ачигддаг (Бүтэн сайнд ачихгүй).
2л-40(вон), 3л-60(вон), 5л-90(вон), 10л-170, 20л-340(вон)
Хоолны хаягдлын уутны үнэ (Содэмун дүүргийн жишээн дээр)
- Шингэнийг угаан, элдэв хэвлэл, яс, хясааг салган авна.
≫ Хорт бодис эсвэл үнэр орох биетүүдээс салгана, жишээ нь сонгинын хальс, халуун ногоо, нохой загасны өндөг гэх мэт.
- Хууль бусаар хог хаях нь торгууль ноогдуулна. Жишээ нь: хоолны хаягдлыг ерөнхий хогтой холих гэх мэт. Дахин давтвал торгууль улам нэмэгдэнэ.
- Хаягдлыг хоолны болоод энгийн ангилалд ялгаагүй бол торгууль ноогдуулна. Дүүрэг бүрт өөр торгуулийн хэмжээтэй байна.
≫ Эхний тохиолдолд: 50,000 вон
≫ 2дох тохиолдолд: 100,000 вон
≫ 3дах тохиолдолд: 200,000 вон
Холбоотой бичлэг 0
Коммент 0
Дугаар | Гарчиг | Нэр | Date | Уншсан |
---|---|---|---|---|
6 | Хог хаягдлын талаар асуулт хариулт | Uyanga | 2015.01.28 | 6295 |
5 | Дахин боловсруулах төвүүд ба хуучин эд зүйлс худалдаалах зах | Uyanga | 2015.01.28 | 7638 |
4 | Овор ихтэй хаягдал | webmaster | 2015.01.22 | 4465 |
3 | Дахин боловсруулах | webmaster | 2015.01.22 | 5642 |
» | Ерөнхий хог, Хоолны хаягдал | lilo | 2015.01.07 | 5359 |
1 | Хог хаях~Хог хаяхад бэлтгэх нь | lilo | 2015.01.07 | 6416 |