Үл хөдлөх хөрөнгө өмчлөх шат дараалал
2015.01.19 04:20
Үл хөдлөх хөрөнгө өмчлөх шат дараалал
1_ Солонгост оршин сууж буй гадаадын иргэд
Солонгост оршин сууж буй гадаадын
иргэд оршин суух зорилгоор үл хөдлөх
хөрөнгө худалдан авч буй хувь хүн,
Солонгост салбараа нээх зорилгоор
худалдан авалт хийж буй гадаадын
корпораци гэж хуваагдана. Дээрх
шалтгаанаар худалдаалагдаж буй үл
хөдлөх хөрөнгөтэй холбогдох харилцааг
Гадаадын иргэнд Газар худалдах акт
болон Үл хөдлөх хөрөнгө бүртгэх актаар
зохицуулна.
Солонгост оршин сууж буй гадаадын
иргэд Гадаад арилжааны ажил
гүйлгээний актад заасан дэс дараалсан
үйл ажиллагаанаас чөлөөлөгдөнө. Үл
хөдлөх хөрөнгө худалдан авч буй оршин
суугч, корпорациуд өөрийн болгосон үл
хөдлөх хөрөнгөө тухайн үл хөдлөх
хөрөнгийн харьяа дүүрэгт худалдан авч,
гэрээнд гарын үсэг зурснаас 60 хоногийн
дотор заавал бүртгүүлнэ. Худалдан авах
гэрээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн
сертификат зэрэг бичиг баримт
шаардагдана. Нэгэнт худалдан авсан үл
хөдлөх хөрөнгөө бүртгүүлсэн бол та
дүүргийн оффист Эзэмшлийн
бүртгэлийн шилжүүлэг хийх ажлыг
дуусгах нь зүйтэй.
※ Шаардлагатай бичиг баримт:
Гадаадын иргэний бүртгэлийн карт,
бүртгэлийн өргөдөл, худалдан
авалтыг батлах бичиг баримт жишээ
нь тамгатай бичмэл гэрээ,
бүртгэлийн сертификат, бүртгүүлэх
хүсэлт, бичиг баримтын
баталгаажуулсан хувилбар, тухайн
үл хөдлөх хөрөнгийн харьяа дүүрэгт.
※ Үл хөдлөхийн хөрөнгийн
мэргэжилтэнтэй ажиллах
бол,төлөөлж буй хүний гарын
үсэгтэй итгэмжлэл мэргэжилтэнд
шаардлагатай.
2_ Солонгост оршин суудаггүй гадаадын иргэн
Оршин суудаггүй гадаадын иргэн гэдэгт
Солонгост үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг
гадаадын корпорациуд, Гадаад
арилжааны ажил гүйлгээний актад
тодорхойлсон оршин суудаггүй иргэд
хамаарна. Байнга оршин суудаггүй
иргэд Гадаадын иргэнд газар худалдах
акт, Гадаад арилжааны ажил гүйлгээний
акт мөн Үл хөдлөх хөрөнгийн
бүртгэлийн актуудыг заавал дагаж
мөрдөнө. Доор байнга оршин суудаггүй
гадаадын иргэд Солонгост үл хөдлөх
хөрөнгө худалдан авахдаа мөрдөх
шатуудыг харууллаа.
① Хувь хүмүүс гэрээнд гарын үсэг зурна.
② Мөнгөө бүртгүүлнэ. Үл хөдлөх
хөрөнгө худалдан авах зорилгоор
хөрөнгө авчирч байгаа байнгын бус
оршин суугч уг хөрөнгөө заавал
валютын банкинд бүртгүүлэх ёстой.
• Бичиг баримт: худалдан авалтын гэрээ,
шинжилгээний тайлан, нийтийн
эзэмшлийн газрыг үнэлсэн батламж, үл
хөдлөх хөрөнгийн бүртгэл.
Хувь хүмүүс ч мөн түрээсийн эрх буюу
үл хөдлөх хөрөнгө түрээслэсэнтэй
холбогдох мөнгөө мэдүүлэх ёстой бөгөөд
үл хөдлөх хөрөнгөө худалдсаны дараа
тухайн мөнгийг Солонгосоос гаргах бол
холбогдох үйл ажиллагаа эрхэлдэг
банкинд мэдэгдэх ёстой.
③ Төлбөрөө урьдчилж төлсөний дараа
үл хөдлөх хөрөнгө өмчлөх тухай мэдүүлэг хийнэ.
• Оршин суугч бус гадаадын иргэн
худалдан авалт хийснээс хойш 60
хоногт багтаан харьяа дүүргийн албанд
мэдүүлнэ.
• Бичиг баримт: худалдааны гэрээ,
газрын бүртгэл
④ Бүртгэлийн дугаар авах хүсэлт
гаргах. Газрын бүртгэл хийлгэхэд энэ
дугаар нь зайлшгүй шаардлагатай.
Оршин суугч бус хувь хүн
• Тухайн орон нутгийн цагаачлалын
албанд Үл хөдлөх хөрөнгө өмчлөх
гэрчилгээ, гадаад паспортын
хуулбартай очиж бүртгүүлнэ.
Оршин суугч бус байгууллага
• Үл хөдлөх хөрөнгийн харьяа дүүрэг үл
хөдлөх хөрөнгө өмчлөх гэрчилгээ,
өөрийн орноос олгосон нотлох бичиг
баримтын хамт очиж бүртгүүлнэ.
Төлөөлөгчөөр дамжуулан бүртгүүлэх
• Тухайн төлөөлөгчийн гадаад паспорт,
Удирдах байгууллагаас олгосон
баталгааны бичиг
※ Солонгос улс руу нэвтрэхийн өмнө,
өөрийн орноос авч болох бүх бичиг
баримтыг бэлтгэх.
⑤ Үл хөдлөх хөрөнгийг бүртгэх
Хувь хүн, байгууллага тухайн үл
хөдлөх хөрөнгийн эзэмшигч
өөрчлөгдсөн тухай мэдээллийг үл
хөдлөх хөрөнгийн харьяа дүүргийн
бүртгэлийн албанд балансаа төлснөөс
60 хоногийн дотор мэдэгдэх ёстой.
Шаардагдах бичиг баримтанд хаягтай
сертификат, үл хөдлөх хөрөнгийг
бүртгэснийг бүртгэсэн сертификат,
бүртгэлийн өргөдөл, бүртгэлийн
сертификат, бүртгэлийн хуулбар,
бүртгэлийн уг үндсийг батлах баримт
бичиг (тамгатай гэрээ) зэрэг болно.
※ Төлөөлөгчөөр дамжуулан
бүртгүүлэх тохиолдолд өөрийн
улсын нотариатын байгууллагаар
баталгаажсан хүн байх
шаардлагатай.
Холбоотой бичлэг 0
Коммент 0
Дугаар | Гарчиг | Нэр | Date | Уншсан |
---|---|---|---|---|
Зарлал | Олон соёлт гэр бүлийнхэндорон сууцтай болоход ньтуслах гарын авлага | МИX | 2017.01.19 | 4457 |
11 | Сууцийн талаарх асуулт хариулт | webmaster | 2015.01.22 | 4425 |
10 | Цахилгаан, Хий, Усны үйлчилгээ | webmaster | 2015.01.22 | 6553 |
9 | Нүүх | webmaster | 2015.01.22 | 8047 |
8 | Оршин суугч бус гадаадын иргэн үл хөдлөх хөрөнгө худалдан авах үе шат | webmaster | 2015.01.19 | 8567 |
» | Үл хөдлөх хөрөнгө өмчлөх шат дараалал | webmaster | 2015.01.19 | 13154 |
6 | Гадаадын иргэд амьдардаг дүүргүүд | webmaster | 2015.01.19 | 2618 |
5 | Үл хөдлөх хөрөнгийн агентлаг | webmaster | 2015.01.19 | 3811 |
4 | Түрээсийн гэрээг хэрхэн шийдвэрлэх вэ? | webmaster | 2015.01.19 | 2447 |
3 | Түрээсийн гэрээний төрлүүд | webmaster | 2015.01.19 | 2832 |
2 | Сууцны төрлүүд нэмэлт | webmaster | 2015.01.19 | 2394 |
1 | Сууцны төрлүүд | МИX | 2014.11.05 | 2062 |