메뉴 건너뛰기


Нүүх

2015.01.22 01:54

webmaster Уншсан:3840

Нүүх
1_ Нүүлгэх Үйлчилгээ болон

     Хадгалах Үйлчилгээ
Солонгост нүүдэл суудал хийхэд туслах
хэд хэдэн төрлийн нүүлгэлтийн
үйлчилгээ байдаг.

bair17.jpg
① Дуудлагын бүхээгт автомашины
үйлчилгээ
Ганц бие, эд хогшил багатай хүнд
бүхээгтээ автомашин дуудах нь эдийн
засгийн хувьд хэмнэлттэй, нүүхэд
тохиромжтой арга.


② Стандарт нүүлгэх үйлчилгээ
Стандарт үйлчилгээ нь нүүхэд хамгийн
хямд, ачаа бараа бага ганц бие хүмүүст
хамгийн сайн тохирдог. Автомашин
ашиглах захиалга өгөхдөө та ачаа барааг
тань зөөх ажилчин хэрэгтэй үгүйг
мэдэгдэнэ. Ачаа бараагаа өөрөө баглаж,
мөн задладаг ч хамгийн эдийн засгийн
хэмнэлттэй сонголт.


③ Нүүлгэлтийн цогц үйлчилгээ
Нүүлгэлтийн цогц үйлчилгээний
албанаас нүүлгэх хүмүүсийг илгээдэг
бөгөөд тэд баглаж боохоос эхлээд
нүүлгэх, шинэ сууцанд тань эдлэл
хэрэгслүүдийг чинь зөөж оруулж, бүх
тээшийг задлах гээд ажлыг хийнэ. Та
зөвхөн эдлэл хэрэгслээ янзалж,
нүүлгэгчид бусад бүх зүйлийг таны
өмнөөс хийх учраас нэлээд тааламжтай
үйлчилгээ юм. Цэвэрлэх болон бусад
нэмэлт үйлчилгээ нь нүүж суух үйл
ажиллагааг илүү хялбар болгох боловч
нэмэлт хөлс төлнө.

bair19.jpg

※ Солонгосчуудын уламжлалт мэргэн үг,
    итгэл үнэмшилтэй холбогдсон нүүж
    болдоггүй өдөр гэж байдаг. Сарны
    тоололд тэмдэглэсэн зарим өдөр муу
    зүгийн сүнснүүд чөлөөтэй явдаг гэж
    үздэг учраас тухайн өдөр нүүхэд тань
    туслах автомашин, ажилчид олдохгүй
    байх талтай. Иймээс нүүлгэлтийн
    үйлчилгээ эрхлэгчидтэй нүүх
    өдрийнхөө тухай товлож ярилцаарай.


④ Эхэлж хадгалаад дараа нь нүүлгэх үйлчилгээ
Хадгалах үйлчилгээг ихэвчлэн гадаад
улс орны нүүлгэлтийн цогц үйлчилгээ
үзүүлэгчид санал болгодог. Тэд таны эд
зүйлс, өмч хөрөнгийг зориулалтын
байранд таны дараагийн сууцандаа нүүх
өдөр хүртэл хадгална. Хадгалах
үйлчилгээний хөлс нь таны эд зүйлсийн
хэмжээ, хадгалуулах хугацаанаас
хамаарч тогтоно.


2_ Нүүлгэх болон хадгалах үйлчилгээ
эрхэлдэг компаний жагсаалт


bair17 219.jpg
3_ Мэргэжлийн Цэвэрлэгээ үйлчилгээ
Таныг нүүж орох өдөр байрыг бүхлээр
нь цэвэрлэх үйлчилгээ үзүүлнэ.
Амсхийх завгүй ажилтай, амжуулах
зүйл ихтэй үедээ та шинэ байрныхаа хог
шороог цэвэрлэх үйлчилгээ авч болно.
Тэд мөн хөнжил, буйдан, хивс бас
цэвэрлэдэг.

bair18.jpg