Сууцны төрлүүд нэмэлт
2015.01.19 02:26
2_ Орон сууц
Солонгос иргэдийн дунд хамгийн
түгээмэл амьдрах байр нь орон сууц юм.
Тав тухтай учир Солонгос дахь бусад
оршин суугчид ч орон сууцны
цогцолборуудыг сонгодог. Ус, хий,
халаалт зэрэг үндсэн тоног
хэрэгслүүдийг суурилуулсан байдаг.
Ихэнхи орон сууцны цогцолборын
ойролцоо олон төрлийн нэмэлт
үйлчилгээний төвүүд байдгаас гадна
нийтийн тээврийн зогсоолтой ойр
байдаг. Харин орон сууцанд амьдрахын
нэг сул тал нь дуу чимээ юм. Хүн ам
олноор амьдардаг орон сууцтай адилаар
залгаа байшингуудын дунд эсвэл
хувийн байшингуудын дунд ч орон
сууцны хэсэг бас байна. Оршин суугчид
нэг автомашины зогсоолтой. Хуучин
орон сууцны хороололд амьдрах бол
машин зогсоох зай талбайн хүрэлцээгүй
байдлаас үүдэн хүндрэл учирч болно.
Орон сууцны үнийн тухай
ойлголт
Солонгос улсад орон сууц болон
оффисын зориулалттай талбайн албан
ёсны хэмжих нэгж нь шоо метр юм.
Гэхдээ уламжлалт “peong” хэмээх
хэмжээсийг мөн хэрэглэсээр байна. Нэг
“peong” нь ойролцоогоор 3.3 шоо
метртэй тэнцэнэ. Орон сууцны
цогцолборын байрлал, хэмжээнээс
хамаарч үнэ харилцан адилгүй байна.
※ Зах зээл дээрх орон сууцны үнийг цаг
тухай бүрт нь дараах холбоосоор
шалгаарай. http://land.seoul.go.kr
3_Оффистел
Ерөнхийдөө оффистел гэдэг нь хүн
амьдрах наад захын тоног төхөөрөмж,
тавилгатай нэг өрөө оффисыг хэлдэг.
Гэвч сүүлийн үед оффистелыг оршин
суух зорилгоор ашиглах нь ихэссэн.
Ихэвчлэн оффистел нь нийтийн
тээвэртэй ойрхон газар байрладаг бөгөөд
амьдралд хэрэг болох энгийн
хэрэглээний зүйлсүүдээр хангагдсан
байдаг. Мөн хамгаалалт сайтай гэсэн
давуу талтай учир ганц бие хүмүүс
ихээр амьдардаг байна. Хэдийгээр нэг
өрөө нь төдийлөн том биш боловч хүн ая
тухтай амьдрахад шаардлагатай тавилга
хэрэгсэлтэй.
4_ Хувийн хаус
Хувийн хаусууд нь тухайн айл өрхийн
өөрсдийн газарт баригддаг. Солонгосын
хот суурин газрын орчимд хувийн
хаусуудыг олж харахад хэцүү хэмжээнд
улам цөөхөн болж байгаа. Гадаадын
иргэдэд зориулсан хувийн хаусууд гол
төлөв Itaewon, Ichondong ,Pyeongchang
дүүрэг зэрэг газруудаас олддог.
5_Нэг өрөө
Нэг өрөө орон сууц нь оффистелийн бас
нэг хувилбар бөгөөд хэмжээгээрээ
жижиг бөгөөд үнийн хувьд хямдхан
байдаг. Ийм төрлийн сууцууд их дээд
сургуулиудын ойролцоо хамгийн их
байдаг.
6_Хан-уг
Хан-уг гэдэг нь солонгосын уламжлалт
сууц бөгөөд өдгөө Сөүл хотын Жунру
дүүрэгт олон тооны хануг сууцнууд
хадгалагдаж үлджээ. Бүгчун Хануг
тосгон нь уламжлалт байшин,
барилгуудыг харж болох энгийн бүс
юм. Орчин цагт хүмүүс хануг сууцны
давуу талыг амьдралын тав тухтай
нийцүүлж, дахин шинэчлэх нь улам бүр
их болж байна. Шинэчлэгдсэн сууцнууд
нь солонгосын уламжлалт архитектурын
гоо үзэмж дээр хүний хөдөлмөрийг
хөнгөвчилж, ая тух нэмсэн олон тооны
төхөөрөмжөөр тоноглогдож байна.
Холбоотой бичлэг 0
Коммент 0
Дугаар | Гарчиг | Нэр | Date | Уншсан |
---|---|---|---|---|
Зарлал | Олон соёлт гэр бүлийнхэндорон сууцтай болоход ньтуслах гарын авлага | МИX | 2017.01.19 | 4473 |
11 |
Сууцийн талаарх асуулт хариулт
![]() | webmaster | 2015.01.22 | 4439 |
10 |
Цахилгаан, Хий, Усны үйлчилгээ
![]() | webmaster | 2015.01.22 | 6566 |
9 |
Нүүх
![]() | webmaster | 2015.01.22 | 8063 |
8 |
Оршин суугч бус гадаадын иргэн үл хөдлөх хөрөнгө худалдан авах үе шат
![]() | webmaster | 2015.01.19 | 8587 |
7 |
Үл хөдлөх хөрөнгө өмчлөх шат дараалал
![]() | webmaster | 2015.01.19 | 13171 |
6 |
Гадаадын иргэд амьдардаг дүүргүүд
![]() | webmaster | 2015.01.19 | 2626 |
5 |
Үл хөдлөх хөрөнгийн агентлаг
![]() | webmaster | 2015.01.19 | 3820 |
4 |
Түрээсийн гэрээг хэрхэн шийдвэрлэх вэ?
![]() | webmaster | 2015.01.19 | 2458 |
3 |
Түрээсийн гэрээний төрлүүд
![]() | webmaster | 2015.01.19 | 2839 |
» |
Сууцны төрлүүд нэмэлт
![]() | webmaster | 2015.01.19 | 2401 |
1 |
Сууцны төрлүүд
![]() | МИX | 2014.11.05 | 2068 |