메뉴 건너뛰기


Гэрээнд гарын үсэг зурах
Түрээсийн гэрээг хэрхэн
шийдвэрлэх вэ?


① Гэрээнд гарын үсэг зурахын өмнө
тухайн орон сууцны талаар үүсч буй
харилцаа (өр тавигч, зээл олгогчийн
хоорондох харилцаа)-г зөв тодорхойлсон
эсэхийг шалгана. Сүүлийн үед зуучлагч
болох үл хөдлөх хөрөнгийн газрын
ажилтан гэрээ хийхээс өмнө дээрх
нөхцөлүүд болон байрны гэрээ хийхтэй
холбоотой бичиг баримтын үнэн зөв
эсэхийг шалган түрээслэгч талд
тодорхой тайлбарлаж өгдөг болсон.

Мөн түрээслэгчид үл хөдлөх хөрөнгөний
бүртгэлийн баталгаажсан хуулбар зэрэг
нотолгоотой баримт бичиг олгох ёстой.
Хуулинд зааснаар бол үл хөдлөх
хөрөнгийн байгууллагын ажилтан
түрээслэгчид дээрх материалыг
олгоогүйгээс аливаа хохирол учирсан
тохиолдолд тухайн агентлаг хохиролыг
барагдуулдаг. Энэхүү заалт нь
түрээслэгчид орон сууцны асуудлаар
үүсч буй харилцаанд зөв оролцогч гэдгээ
баталгаажуулахад нөлөө үзүүлдэг.


② Тухайн орон сууцны асуудлаар зөв
харилцаа тогтоосон гэдгээ магадласны
дараа түрээслүүлэгч этгээдтэй бүх
зүйлийг дэлгэрэнгүй хэлэлцнэ үү. Үүнд
түрээсийн хугацаа, гэрээний хугацаа
дуусахаас өмнө цуцласан тохиолдолд
ямар стандартыг баримтлах зэрэг
багтана. Гэрээг баталгаажуулж, гарын
үсэг зурж, тамгаа дарахаасаа өмнө хоёр
талын харилцан зөвшөөрч байгаа
зүйлсийг түрээсийн гэрээн дээр
тодорхой тусгана. Үүний дараа хоёр тал
гэрээний тус тусын нэг хувилбарыг авна.
Энэ үед үл хөдлөхийн мэргэжилтэн
тухайн орон сууцны талаар
баталгаажсан, дэлгэрэнгүй тайлбарыг
(үүссэн зохист харилцаа, орон сууцны
нөхцөл байдал, байрлал гм) түрээслэгч,
түрээслүүлэгч хоёр талд бичгээр гаргаж
өгөх ёстой байдаг учраас түрээслэгч нь
түрээсийн гэрээнээс гадна тайлбар
баримт бичгийг шаардан авах эрхтэй
бөгөөд гэрээтэй хамт хадгална.

 bair6.jpg

Түрээсийн гэрээний хугацаа
Түрээсийн гэрээний хугацаа ихэнхдээ
түрээслүүлэгчийн эрх ашгийг хамгаалах
үүднээс хоёр жил байдаг ч гэрээ
байгуулагч хоёр тал хугацааг хоёр
жилээс богино хугацаагаар тохиролцож,
гэрээндээ тусгаж болно. Хэрэв хоёр
жилийн хугацаат гэрээнд түрээслэгч,
түрээслүүлэгчийн аль ч талаас зургаан
сарын дотор гэрээг шинэчлэх эсвэл
эцэслэх тухай болон эцэс болгохоос нэг
сарын өмнө мэдэгдэнэ гэж заагаагүй бол
тухайн түрээсийн гэрээг өмнөх гэрээтэй
адил нөхцөлтэйгөөр дуусгавар болгох
байсан он сар өдрөөс шинэчлэгдсэн гэж
үзнэ.
Гэрээ байгуулах үед гэрээний хугацаа
дуусахаас өмнө цуцлах тухай зааж,
зөвшилцсөн бол гэрээнд заасныг
баримтална. Гэрээнд нарийвчилж
тусгаагүй бол гэрээний зөрчлөөс үүдсэн
алдагдлыг нөхөн төлүүлэхтэй
холбогдсон маргаан ихэнхдээ
түрээслэгч, түрээслүүлэгчийн дунд
гардаг. Маргааныг шийдвэрлэх
шалгарсан арга нь хоёр талын алдагдлыг
шууд яриа хэлэлцээрийн замаар
бууруулах арга байдаг. Хугацаанаас
өмнө гэрээг дуусгавар болгох асуудлын
яриа хэлэлцээр түрээслэгчийн буруугаас
амжилтанд хүрээгүй бол түрээслүүлэгч
нь гэрээнд заасан түрээсийн хугацаа
дуусах хүртэл урьдчилгаа мөнгийг
буцаан олгохгүй байх эрхтэй. Волсэ
гэрээний үед түрээслэгч нь тухайн орон
сууцыг чөлөөлсөн байлаа ч газрын эзэн
нь шинэ түрээслэгч нүүж ирэх хүртэл
сарын түрээсийн мөнгөө албадан
гаргуулах эрхтэй.


Нүүж орсны дараа хийх зүйлс
① Та заавал гадаадын иргэний үнэмлэх
дээрээ нүүж орсон шинэ орон сууцныхаа
хаягыг бичүүлж, шинэчлэх ёстой. Үүний
тулд дүүргийн засаг захиргааны газар
эсвэл Цагаачлалын оффист хандана.


② Бүртгэлийн оффист шинэчлэгдсэн
гадаадын иргэний үнэмлэх болон
түрээсийн гэрээгээ авч очин, гэрээний
хугацааг дахин өөрчлөх боломжгүй
болгож баталгаажуулна. Ингэснээр
гэрээний хүчинтэй байх хугацааг албан
ёсоор баталгаажуулж байна гэсэн үг юм.
Ингэхийн тулд төрийн албан хаагчаар
баталгаажуулсан тамгыг гэрээн дээр
дарж, дахин засварлах боломжгүй
болсон огнооны бүртгэл бүхий сериал
дугаарыг оруулна. Энэхүү байнгын
огноог цахим бүртгэлд оруулдаг учраас
маш чухал. Мөн түрээслэж буй орон
сууц тань дуудлага худалдаа эсвэл
зээлийн барьцаа барагдуулах зэргээр
зарагдах тохиолдолд барьцааны мөнгийг
түрүүлэн олгох эрхийг авахад
ашиглагдах хамгийн чухал зүйлийн нэг
юм. Өөрөөр хэлвэл тухайн орон сууц
эсвэл байшинг дуудлага худалдаагаар ч
юмуу ямар нэг байдлаар худалдах
боллоо гэхэд таны түрээсийн эрхийг
хамгаалж, урьдчилгаа төлбөрөө буцаан
авах эрхийг энэхүү байнгын огноо
хамгаалж байдаг.


③ Гэрээг баталгаажуулахдаа, үндсэн
төлбөрийн хэмжээ, үлдсэн мөнгийг
төлөх он сар өдөр, төлбөр хийх арга
зэргийг харилцан ярилцсаны үндсэн
дээр гэрээнд тусгана. Ихэнхидээ гэрээг
баталгаажуулах зорилгоор барьцааны
мөнгөний 10 хувьтай тэнцэх хэмжээний
мөнгийг урьдчилсан төлбөрт төлдөг
бөгөөд үлдсэн барьцааны мөнгийн нүүж
орох өдрөө төлдөг. Энэ үед үл хөдлөх
газарт өгөх хураамжийн хэмжээ болон
төлбөрийн аргыг хэлэлцэж, харилцан
тохирно. Үл хөдлөх хөрөнгийн газарт
төлөх хураамжийн хэмжээ нь ямар
төрлийн үл хөдлөхийн хэлэлцээр хийж
байгаа, хэлэлцэж буй орон сууцны
төрлөөс бага зэрэг хамаарч ялгаатай
байдаг. Өөрөөр хэлбэл, хураамжийн
хэмжээ түрээс, худалдаа, солилцооны
гэрээ эсэх мөн арилжааны зориулалттай
юу, хүн амьдрах зориулалттай сууц уу
гэдгээс хамаарна. Худалдах, солилцох
сууцны хураамж түрээсийнхээс өндөр
байна. Түрээсийн хувьд бизнесийн
зориулалттай барилга, оффистел зэрэг
нь арилжааны барилгад хамаарагдах
учир байшин, орон сууц зэрэг амьдрах
зориулалттай барилгаас өндөр
хураамжтай.