메뉴 건너뛰기


Гэрэлийн ламп болон зай хэрхэн хаях вэ?
- Хүнд металаар орчныг бохирдуулахаас сэргийлэхийн тулд, чийдэнгийн ламп болон хэрэглэсэн
зайг хаяхгүй байх нь зүйтэй. Эдгээр нь өдөр тутмын амьдралаас гарч буй хортой хаягдал юм. Дүүргийн оффис бүрт тусдаа хогийн сав байх бөгөөд, ихээхэн хэмжээний хаягдалд зориулсан тусдаа хогийн сав ч байдаг. Гэрэлийн ламп болон зайны хогийн савны байршлын тухай мэдээллийг дүүргийн оффист хандан тодруулж болно.
Миний ширээний шил хагарсан байгаа. Үүнийг хэрхэн хаях вэ?
-Шилний хэмжээ бага бол ба ерөнхий хогны уутанд хийн хаяж болно. Аюултай бодис учраас, уутанд хийхээсээ өмнө сонингийн цаасанд боож болно. Их хэмжээний шил хагарсан бол, худалдааны газраас тодорхой зориулалтын уутыг худалдан авч шилийг жижиг хэсэт хуваан уутанд хийн хаяж болно.
Би үргэлж хогоо зохих ёсоор хаядаг боловч сүүлийн үед торгууль төлөх болсон. Хэн нэгэн нь хогны уутыг онгойлгон доторх зүйлсийг гаргаад байх шиг санагдсан. Хог ухдаг хүний үйлдлийн өмнөөс би шударга бусаар торгууль төлсөөр байна. Би хаана гомдол мэдүүлэх вэ?
- Бусдын хогийг тараадаг хүмүүс, эсвэл эзэнгүй тэнмэл амьтад муур гэх мэт хог тараасан тохиолдлууд бүртгэгдсээр байдаг. Таны хувьд, дүүргийн оффист мэдүүлгийн хуудас бөглөн, нотолгоо гаргаж гомдол мэдүүлж болно
 Миний хүүхдийн хувцас таарахаа больсон боловч маш цэвэрхэн хэрэглэсэн. Эдгээр хувцсыг хэрхэн хандивлаж болох вэ?
-  Хуучин хувцас цуглуулсан саванд хийх
• Та залгаа байшинд амьдардаг бол, гудамжинд байрласан хувцас цуглуулах саванд хийж болно. Хэрэв та орон сууцанд амьдардаг бол ангилагдсан хаягдлын хогийн савны зэрэгцээ байрлуулсан хуучин хувцасны хогийн саванд хийж болно. Хуучин хувцасны хогийн сав нь тахир дутуу иргэдийн холбооноос суурьлуулсан байдаг. Дүүргийн албанаас хамаардаггүй байна.
- Орон нутгийн халамжийн төвд хандивлах
• Хүүхдийн байгууллагад хандив өргөхөөр шийдсэн бол дүүргийн халамжийн төвд
хандвал зохино. Учир нь халамжийн төвд шууд харьяалалтай хүүхдүүд байдаг. Хандив өргөхдөө байгууллагаар дамжуулах нь
• Өөрт хамгийн ойр үзэсгэлэнт дэлгүүрийн
салбарыг www.beautifulstore.org эндээс
шалгана уу.