МОНГОЛ ОЮУТАН СОЛОНГОС КИНОНД ДҮР БҮТЭЭЖ БАЙНА
2015.11.12 16:38
БНСУ-д сурч, ажиллаж буй н.Гэгээнхүсэл бүсгүйд өөрийн хүсэл, мөрөөдлөө биелүүлж, чамгүй хөдөлмөрлөсний эцэст солонгос кинонд дүр бүтээх боломж олджээ.
"Mongol radio"-гийн мэдээлснээр, тэрээр “SBS” телевизийн бүтээл, “Annarole” хэмээх олон ангит кинонд Солонгосын төдийгүй Азийн алдарт жүжигчин Ли Сүн Жэ (Lee Soon Jae)-тэй хамтран тоглож байгаа аж.
н.Гэгээнхүсэл цахим хуудастаа “Энэ мундаг жүжигчинтэй хамтран ажиллана гэж зүүдэлж ч байсангүй. Бүх зүйлд талархаж байна” хэмээн бичжээ.
medee.mn