Жилийн эцсийн татварын тайлан тэнцэтгэл хийх 2018
2018.01.17 09:20
Жил бүрийн хоёр, гуравдугаар сар болохоор цалингаас ихээхэн хэмжээний мөнгө суутгалаа хэмээн жилийн эцсийн татварын тайлангийн баримт/연말정산 원천징수영수증/-аа асуух ажилчид олонтоо байдаг.
-Солонгос улсад суугаа хөдөлмөр эрхлэн орлого олж буй бүх бүртгэлтэй гадаад ажилчин нь дотоодын ажилчинтай адилхан аргаар, тогтсон хугацаанд жилийн эцсийн татварын тайлан гаргах боломжтой.
-Жирийн албан хаагчид(цалингаар цалинжигч этгээд) нь сарын цалингаа авахаасаа өмнө татварын шимтгэл урьдчилан төлдөг. Түүнчлэн жилийн эцэст бүтэн жилийн турш олсон нийт орлогондоо ахин үнэн зөвөөр татвар ноогдуулан, урьдчилан төлсөн татварын шимтгэлийн зөрүүг нэмж төлөх юмуу эсхүл буцаан авч буй тогтолцоог жилийн эцсийн татварын тайлан (연말정산) гэнэ.
-Жилийн эцсийн татварын тайланг 1сарын 25-ны өдрөөс дараа сарын 10-ны өдрийг хүртэл гаргах ба компаниас 2сарын сүүл хүртэл ажилчдад жилийн эцсийн татварын тайлангийн баримт олгоно.
-Жилийн эцсийн татварын тайлангийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл:
Цахим хуудас www.nts.go.kr/eng☎1588-0560
<Татварын төрөл>
지방세/Орон нутгийн татвар: www.wetax.go.kr
-Боловсролын татвар, үндэсний татвар, бүртгэлийн татвар г.м
국세/Үндэсний татвар: www.nts.go.kr
-Орлогын татвар, өв залгамжлах татвар, бэлэглэлийн татвар, аж ахуйн нэгжийн татвар г.м
관세/Гаалийн татвар: www.customs.go.kr