''Зорчигчийг урьдчилан шалгах тухай систем''
2018.04.03 08:24
Солонгосын Хууль зүйн яам нь хилийн шалган нэвтрүүлэх ажлыг тодорхой, шуурхай болгох үүднээс 2017.4.1-ний өдрөөс хилээр орохыг хориглосон болон виз аваагүй гадаадын иргэдэд зорчигчийн тасалбар олгохгүй байх “Зорчигчийг урьдчилан шалгах систем i-Prechecking”-ийг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Уг систем хэрэгжиж эхэлсэнээр Солонгосын виз авах шаардлагатай улсын иргэдийг онгоцонд суухын өмнө нисэх буудал дээр зорчигчийн тасалбар авах үед Элчин сайдын яамнаас виз авсан эсэхийг шалгах ба визгүй тохиолдолд зорчигчийн тасалбар олгохгүй болно.
Мөн Солонгосын хилээр орох хоригтой иргэд Солонгосоор дамжин өнгөрөх ч боломжгүй буцаагдах тул өөр улсаар дамжин өнгөрөх ёстойг анхаарна уу!
Хилээр орох хоригийн хугацаа нь дууссан эсэхээ Монгол дахь Солонгосын Элчин сайдын яаманд хандаж мэдэх боломжтой юм.